TEDxUlaanbaatar

TEDxYouth@Ulaanbaatar


Өдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд "Үнэ, цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх" үзэл санааны хүрээнд, орон нутаг болон улс орны хэмжээнд хүмүүсийг нэгтгэхийн тулд TED-ийн арга хэмжээг бие даан зохион байгуулах TEDx хөтөлбөрийг бий болгосон юм.

TED бол дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлан бүтээгчдийг цуглуулан, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөгжил зэрэг олон салбарт хамаарах шинэ санааг хуваалцдаг жил тутмын арга хэмжээ билээ.

Жил бүр TED арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, туурвин бүтээгчид цугларан, технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөгжил зэрэг олон салбарт гарч буй дэвшилт, шинэ санаа санаачилгыг танилцуулан, илтгэл сонсож, санал бодлоо хуваалцдаг.

TED нь өөрийн зорилго болох "Шинэ санаа, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх" үйлсийн хүрээнд, хөтөлбөрийн хүрээнд толилогдсон чухал илтгэлүүдээс интернэтэд байршуулж, олон нийтийн хүртээл болгодог. Дэлхийг өөрчлөхүйц шинэ санаа, төсөл хөтөлбөр, хувь хүмүүс, байгууллагуудын тухай тогтмол мэдээлж байдаг.

TEDxYouth@Ulaanbaatar-ийн үзэл санаа

Монгол улсад дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа TEDxYouth@Ulaanbaatar арга хэмжээ маань энэ жил бидний зохион байгуулж байгаа дөрөв дэх TEDx-ийн үйл ажиллагаа юм. TEDxYouth@Ulaanbaatar 2014 нь "Маргаашийг төсөөлөхүй" сэдвээр 2014 оны 11 сарын 16-нд Шинэ Монгол Бүрэн Дунд Сургуулийн урлагийн зааланд зохиогдох гэж байна.

Бид нийгмийн хамгийн шинэчлэгч үзэл бодолтой сэтгэгчид болон бүтээн байгуулагчдийг урьж оролцуулах бөгөөд боловсрол, технологи, хөгжил, соёл урлагийн салбарт шинэчлэл, шийдэл болох санаануудыг Монголийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад түгээн тэдний уриалах, урамшуулах, ирээдүйд зөв сонголтоо хийхэд нь туслах сонирхолтой байна. Арга хэмжээний үеэр хүүхдүүд зөвхөн илтгэл сонсоод зогсохгүй урлагийн үзүүлбэр, хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой зүйлсийг толилуулж болох юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас дунд, ахлах ангийн нийт 300 сурагч оролцох ба илтгэгчдийн ихэнх нь хүүхдүүд байх юм.

TEDxYouth@UB нь арга хэмжээнд оролцохын тулд ямар нэг такс, хураамж төлөх шаардлагагүй юм байна.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09