TEDxUlaanbaatar

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed бичлэгүүд

Date: 2018-04-21
Posted By: Mend-Orshikh Amartaivan

TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сонссон уу? TEDed нь дэлхий даяарх сониуч оюутан, сурагч, багш нарт зориулсан богино хэмжээний анимейшн номын сан, талбарыг бий болгох зорилгоор шинжлэх ухааны мэдлэгийг ойлгомжтой, сонирхолтой, цөөн минутад багтаан хүргэдэг санаачлага юм. Бидний тийм ч их анхаарал хандуулдаггүй боловч ой тогтоолт, эрч хүч, зан аашд маань хүртэл нөлөөлдөг нойр, ус, зүүд, каффейн зэрэг зүйлсийг шинжлэх ухаанчаар тайлбарласан бичлэгүүдийг хуваалцаж байна. Зүүдэлдэг, ус уудаг, нойр нь хүрдэг, нойроо сэргээхээр каффейнтай бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн бүрийн үзэх ёстой эдгээр бичлэгүүдийг монгол хадмалтайгаар үзэх боломжтой.

Энэ жилийн TEDxUlaanbaatar арга хэмжээ MOMENTUM уриатайгаар Corporate-ийн Convention centre-д болох гэж байна.

1. ХЭРВЭЭ ТА УС УУХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Насанд хүрсэн хүний зүрх болон тархины дөрөвний гурвыг ус эзэлдэг. Харин уушгины 83%-ийг ус эзэлдэг гээд төсөөлөөд үз дээ. Ерөнхийдөө хүний биеийн 60 орчим хувийг ус эзэлдэг гэсэн үг юм. Тиймээс бид өдөрт их хэмжээний шингэнийг шээс, амьсгал, хөлсөөрөө дамжуулж алддаг. Харин алдсан шингэнээ хэрхэн нөхөх, хэвийн хэмжээнд зохистой усыг хэрэглэх талаар шинжлэх ухаанч байдлаар тайлбарласан энэ бичлэг бол хүн бүрийн зайлшгүй мэдэх мэдээллийг багтаажээ.

2. ХЭРВЭЭ ТА УНТАХГҮЙ БОЛ ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

Ахлах ангийн сурагч Ренди Гарднер 11 өдрийн турш нойргүй байжээ. Түүнд хоёр дахь өдрөөс эхлэн ааш зан болоод эрхтний үйл ажиллагаанд нь өөрчлөлтүүд гарсан байна. Удаан хугацаанд нойргүй явах нь өвчин тусах, тэр бүү хэл үхэлд ч хүргэх аюултай аж. Насанд хүрсэн хүн хоногт хэдэн цаг унтах ёстой, нойргүй байх нь ямар сөрөг нөлөөтэй болох, каффейн тархинд хэрхэн үйлчилдэг, бид яагаад унтах ёстой вэ? гэх зэрэг асуултын хариулт энд бий.

3. САЙН УНТАХЫН АЧ ТУС

Нойрсох үе бол алдсан цаг биш. Аль эсвэл бүх ажил дууссаны дараа амрах арга биш юм. Хэрвээ та яг одоо маргаашийнхаа шалгалт, илтгэлд санаа зовоод шөнөжингөө бэлдэхээр шийдсэн бол номоо хаагаад унтахыг таньд энэ бичлэг санал болгож байна. Бидний санах ойн үйл ажиллагаанд унтах нь хэрхэн нөлөөлдөг болохыг мэдмээр байна уу?

4. КАФФЕЙН БИДНИЙГ ХЭРХЭН СЭРГЭГ БАЙЛГАДАГ ВЭ?

Дэлхий даяар жилд 100 000 гаруй тонн хэмжээтэй каффейн хэрэглэдэг. Энэ нь 14 ширхэг Эйфелийн цамхагтай тэнцэнэ. Каффейн биднийг хангалттай нойр аваагүй үед ч анхааралтай, төвлөрсөн, аз жаргалтай, эрч хүчтэй байхад тусалдаг. Гэхдээ бас цусны даралтыг ихэсгэж, сэтгэл түгшилт үүсгэдэг аж.

5. ЯАГААД БИД ЗҮҮДЭЛДЭГ ВЭ?

МЭӨ-3-р зуунд Месопотамийн хаад лааны тосон тавцан дээр зүүдээ тэмдэглэн, тайлбарладаг байжээ. Тэр цаг үеэс хойш бид яагаад зүүдэлдэг учрыг олох эрлээ огтхон ч зогсоогоогүй бөгөөд баттай хариу байхгүй ч, хэдэн сонирхолтой онол байна. Бид яагаад зүүдэлдэг тухай 7 чухал шалтгаантай танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарыг ЭНД ДАРЖ авна уу!


Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09