TEDxUlaanbaatar

tedxulaanbaatar 2015 илтгэгчид

Доржсүрэнгийн БОЛДБААТАР
«Чонон сүлд», «Цаасан шувуу наадуулагч», «Гурван улсын үлгэр», «Хөх тарианы харуул» зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ чадварлаг буулгаж, уншигчдын хүртээл болгожээ. Тэрээр гадаад хэл сурах арга барил, монгол гэрийн сургалтын аргыг сонирхон
судалдаг бөгөөд энэ чиглэлээр «Монгол ухааны жимээр бэдрэхүй» номыг бичжээ.







Сангидоржийн САЯНЦЭЦЭГ
1999 онд Сьюдад де Хуэска олон улсын төгөлдөр хуурын тэмцээнийг үндэслэсэн бөгөөд тус наадмийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр өөрийн нэрээр олон улсын хөгжмийн наадам зохион байгуулах эрх авсан Монголын анхны төгөлдөр хуурч юм. С.Саянцэцэг нь Москва, Софи, Мехико, Мадрид, Нью­Йорк, Иокохама хотуудад болсон олон улсын өндөр зэрэглэлийн концертуудад оролцож байсан ба нийт төгөлдөр хуурын 300 гаруй тоглолт хийжээ.







Доржжадамбын ЭРДЭМБИЛЭГ
Зураач, дизайнер мэргэжилтэй. Монголын 9 гайхамшгийн нэгээр тодорсон Цонжин болдогийн Чингис хааны 40 метр морьт хөшөө цогцолбор нь түүний томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд тэрээр “Морин хуур” цогцолбор, Бурханы шашны “Их Майдар” төслүүд дээр ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байна. 2010 онд тэрээр Дэлхийн Оюуны өмчийн алтан медаль хүртэж байжээ.







Базаагийн УЯНГА
2003 оноос хойш Монгол болон АНУ­д хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэжлийн болон судалгааны ажил хийсээр иржээ. Тэрээр Монголын дүр төрх олон улсын хэвлэл мэдээлэл, поп соёл урлаг, кино, мөн цахим орчноор хэрхэн түгсээр ирсэн судалгааны дүгнэлт дээрээ үндэслэн, улс орныг хэрхэн амжилттай сурталчлах, Монголыг дэлхийн хэвлэл мэдээлэлд ямар өнцгөөр, хэрхэн харагдуулвал зохистой талаар сонирхолтой санаа дэвшүүлнэ.





Юрий Николаевич КРУЧКИН
Монгол судлаач, сэтгүүлч, нийтлэлч, дипломатч юм. Түүний Орос хэлээр эрхлэн гаргадаг “Өнөөдрийн Монгол” сайт нь Монголын талаар бүхий л төрлийн мэдээллийг агуулсан бөгөөд 80 гаруй орны уншигчидтай. Тэрээр жар гаруй ном, хэлний толь бичиг бүтээлүүд хэвлүүлэн орчуулж байжээ.





Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД

Та цаг хугацааны машин бий гэдэгт итгэдэг үү? энэ асуултыг Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД хэдэн жилийн өмнө нэгэн лекцийн үеэр асууж байсан юм. Бид өнгөрснөөс ирээдүй рүү гэсэн чиглэлд секунд секундээр хэмжигдсэн хурдаар цаг хугацааны машинаар аялж байдаг гэж тэрээр энэ үед ярьж байв. С.Эрдэнэболд нь хуульч, зохиолч, бас түүх судлагч. Тэрээр тун удахгүй Харвардын их сургуулийг зорихын өмнө өөрийн өвөрмөц нэгэн судалгааны талаар хуваалцах болно.




Чинзоригтын БАЯРХҮҮ

2013 оны бакалаврын түвшин дэх Дэлхийн Шилдэг Судлаач ТОП­25 Оюутнаар шалгарч байсан. Тэрээр Германы Эдийн Засгийн Яам, Германы Төв Банкнаас санхүүжилт олсон туршлагаа хуваалцахаас гадна Монголд эдийн засаг, хүн ам зүйн тааламжтай орчинг хэрхэн бий болгох талаар сонирхолтой санаа дэвшүүлнэ.





Нямжавын ДОРЖДЭРЭМ
Физикийн шинжлэх ухааны доктор бөгөөд нанотехнологийн нээлтээрээ патент эзэмшдэг туршлагатай, залуу судлаач юм. Тэрээр арваад жил нанотехнологийн чиглэлээр судалгаа хийж байгаа бөгөөд АНУ­д мэргэжлээрээ профессороор ажиллаж байсан. Мөн АНУ­д байх хугацаандаа хоёр гарааны компани үүсгэн байгуулж, ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Монгол технологийн гарааны компани Дэлхийд өрсөлдөх боломжтой юу? талаар ярина.



Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09