TEDxUlaanbaatar

TEDxУЛААНБААТАР 2015 ТУХАЙ

Монгол улс өөрийн гэсэн хөгжлийн хэв маяг, сорилт бэрхшээлтэй учирч хувь заяагаа залуурдах амаргүй замыг туулж байна. Үүний зэрэгцээ “улс төрийн хямрал”, “эдийн засгийн хямрал” гээд бидний амьдралд хэдийнээ улиг болтлоо хэвшсэн үгийн сан бүрэлдэв. Дээр нь нийгмийг цочроосон, олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн сөрөг мэдээллүүд ч сонсдох нь энгийн үзэгдэл болж хүмүүс ч гэгээлэг мэдээнээс илүү, хар бараан зүйл рүү хошуурах хандлага ажиглагдаж байна. Харин нийгэмд болж бүтсэн, зөв эерэг мэдээллийн урсгал хэдий чинээ их байх тусам төдий чинээ олон нийтийн хандлага бүрддэг нь зүй тогтол. Тэгвэл бидэнд юу хамгийн их хэрэгтэй вэ? Соёл хүмүүжил, ухаарал сэхээрэл, зөв суртахуун, эерэг мэдээллийг олон түмэнд түгээх, тийм үнэт зүйлийг хуваалцах тархаах нь ус агаар мэт чухал байна. Энэ жилийн TEDxUlaanbaatar 2015 арга хэмжээ "Positive Mind" буюу ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ сэдвийн дор 2015 оны 06-р сарын 06-ны өдөр Төрийн Тусгай Хамгаалалтын Их Тэнгэр Цогцолборт бүтэн өдрийн турш 2000-н оролцогчтой зохион байгуулагдах гэж байна. Эерэг сэтгэлгээнд та бэлэн үү?

ХААНА: Их Тэнгэр цогцолбор
ХЭЗЭЭ: 2015.06.06
ЦАГ: 09:00-18:40
ХУРААМЖ: 38.900₮

ОРОЛЦОГЧООР БҮРТГҮҮЛЭХ

Үйл ажиллагааны хөтөлбөр, илтгэгчдийг удалгүй зарлах болно.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09