TEDxUlaanbaatar

ТЕДАктив үйл ажиллагаа

ТЕДАктив үйл ажиллагаа Монголд

Илүү сайхан Монголыг бүтээх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх шинэ санааг бий болгох хүсэл тэмүүлэл маань намайг ТЕДx үйл ажиллагааг анх удаа Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулахад хүргэсэн билээ. Миний хамтран зүтгэгч анд Травис Хэлстром шийдвэр гаргахад ихээхэн урамшуулж, зоригжуулсанаар бид ТЕДxУлаанбаатарыг хамтдаа үүсгэсэн билээ. Та бүхний харж байгаагаар маш олон гайхалтай хүмүүс болон тэдний агуу хүч намайг бадрааснаар анхнаасаа л эхнэхүү ажлыг зохион байгуулах итгэл төрүүлсэн.

Үнэхээрийн урамтай туслах баг, сайн дурынхангүй байсан бол ийм амжилтанд хүрэхгүй ч байж мэдэх байсан. Бид уг үйл ажиллагааны туршид тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх маш олон сайхан санаадуудыг авч хэлэлцсэн ба оролцогч та бүхний ухаалаг бодол, бүтээлч санаанд талархаж байна.  Үйл ажиллагааны төгсгөлд бүх хүн баяртай байж, үйл ажиллагааны зохион байгуулалтанд талархаж байсан нь намайг илүү хурцалж, эрч хүч өгсөн юм.

ТЕДхУлаанбаатар багийн зүгээс байнгын дэмжлэг сайн дурынхны идэвхтэй оролцоог мэдэрч байсан билээ. Энэ бол анхны ТЕДх үйл ажиллагааны маань шилдэг мөч байлаа. Тэдгээр гайхалтай хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Харин энэ жилийн ТЕДхУлаанбаатар зохион байгуулагч болон сайн дурынхны тусламжтайгаар илүү амжилттай байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хайртай шүү залуусаа,

Амартайвангийн Мэнд-Орших /ТЕД үйл ажиллагаа 2012 он, Гейтс Сангийн тэтгэлэгийн эзэн/


ТЕДАктив үйл ажиллагааны тухай:

ТЕДАктивийг тухлан суугаад ТЕД2012 хөтөлбөрийг шууд дамжуулан үзэх зуураа санаагаар дүүрэн дэлхийгээр аялах боломж юм. Илтгэлүүдийн дараа гал цогтой залуус та бүхэн үзэл бодлоо хуваалцан, цаашдын шинэ санаа авах ярилцлага, төслүүдийг мэдэх боломжтой болох юм.

Та юу бүтээхийг зорьж буй болоод түүнийгээ хэрхэн сурахын аль алиныг чадах болно. Таны аливаа зүйлийг өөрчилж, нээж, хөдөлгөж байхад шинэ санаа төрдөг. Шинэ санаанууд уран сэтгэмжийг сэрээж танд өөрийнхөө гар биеээр аливаа зүйлийг бүтээхийн баяр баясгаланг нээж өгөх болно. Энэ үйл ажиллагаанд оролцогчид дугуй засвар, морин аялал, цаасан урлал, 3D хэвлэл, гэр аргаар исгэсэн шар айраг гэх мэт идэвхитэй үйл ажиллагаанд бүтээлч байдлаа гаргах юм.  

ТЕДАктив-д мөн ТЕД манлайлагчид болох сайн дурынхан, бие даан ТЕДх үйл ажиллагаа зохион байгуулагчид, ТЕД шагналын санд хандив өргөгчид болон өмнөх  ТЕД оролцогчид хүрэлцэн ирнэ. Уг үйл ажиллагааны онцлог нь хүрэлцэн ирэгсэд нүүр тулан уулзаж өөрсдийн шилдэг чадваруудаа солилцох болно.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09