Нацагийн Жанцанноров
Нацагийн Жанцанноров нь 40 жилийн турш Монголын урлаг соёлын салшгүй нэгэн чухал хэсэг байсаар ирсэн билээ. Тэрээр Монголын хамгийн алдартай, авьяастай хөгжмийн зохиолчдын нэг бөгөөд хоёр бүжгийн жүжиг, хоёр симфони, зургаан концерт, магт дуу, баатарлаг тууль, ёслолын хөгжим, 300 орчим дууны хөгжмийг бичсэн юм. Мөн тэрээр “Мандухай Цэцэн Хатан”, “Мөнх Тэнгэрийн Хүчин дор” гэх мэт 30 гаруй киноны хөгжмийг зохиосон юм. Түүний бүтээлүүд нь театрын ревертуаруудад хадгалагдаж байдаг бөгөөд АНУ, Орос, Япон, Хятад, Канад, Голланд, Герман гэх мэт Ази, Америк, Европ тивүүдийн улс орнуудад тоглогдож байжээ. Нацагийн Жанцанноров нь Монгол Улсын Ардын Жүжигчин, Энх тайвны зүтгэлтнүүдэд олгодог “Алтан Од” цол, тэмдэгүүдээр шагнуулж байсан бөгөөд түүний бичсэн морин хуурийн хөгжмийн зохиолыг нь үнэлэн Улсын Хүндэт Шагнал олгосон юм.