TEDxUlaanbaatar

Гомбын Золжаргал

Date: 2011-07-05
Posted By: Mungunshagai

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизед сэтгүүлч редакторын ажилтай. 1983 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн сэтгүүлчийн факултетыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүлч Г. Золжаргал нь мөн Монгол телевизед орчуулагч редактораар ажиллаж 30 гаруй уран сайхны киног Орос, Герман хэлнээс орчуулж Кино дэлгэц Тойрон аялал нэвтрүүлгийн 20 гаруй дугаар бэлтгэсэн байна. 1987 онд Монгол телевизийн Програм төлөвлөлтийн хэлтсийн дарга, 1989 онд Спорт эрүүл мэндийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж 120 гаруй сурвалжлага тэмдэглэл бэлтгэжээ. 1990 онд телевизийн уран бүтээлийн ГАЛ нэгдэл байгууллагдахад сурвалжлагчаар ажиллаж 40 гаруй сурвалжлага нийтлэл бэлтгэн Монголын Сэтгүүлчдийн Холбооны шилдэг уран бүтээлийн шагналыг хүртсэн байна. Мөн Япон орноор болон Герман орон цуврал сурвалжлагыг бэлтгэн 90 оны шилдэг сэтгүүлчийн шагнал хүртэж байв. Сэтгүүлч Г. Золжаргал 1992 оноос уран бүтээлийн Үдшийн хэмнэл студи байгуулан 2000 он хүртэл тасралтгүй ажиллахдаа залуучуудад зориулан 650 гаруй нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэжээ. Энэ хугацаанд хөдөөгийн залуус цуврал сурвалжлага, Ярилцах цаг ток шоу, Би чадна энтертаймент хөтөлбөрүүд бэлтгэж байлаа. Сэтгүүлч Г. Золжаргал 1996 онд залуучуудад зориулсан цуврал сурвалжлагаар Гоо Марал урлагын тэргүүн дээд шагнал хүртсэн юм. Г. Золжаргал нь АНУ, Португаль, БНСУ, ХБНГУ, Австраль, Тайланд, БНХАУ, Нидерланд зэрэг 20 гаруй орноос олон 10 цуврал сурвалжлагууд бэлтгэж байлаа. 2002 оноос эхлэн телевизийн баримт кино бүтээж 36 орчим баримтат кино хийсэн байна. Түүний бүтээлүүд АНУ, Киргистан зэрэг улсад олон улсын наадмуудаас шагнал хүртэж байсан юм. Сэтгүүлч Г. Золжаргал 2007 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдсан юм. Сэтгүүлч Г. Золжаргал МҮОН Телевизед ажиллах хугацаанд 2050 орчим нэвтрүүлэг, 50 гаруй баримтат кино бүтээсэн уран бүтээлч юм.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09