TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatarWomen Илтгэгчид

Ариунболдын Энхгэрэл
Багаас техник, технологит сонирхолтой Энхгэрэл Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын технологийн хичээл заах аргазүй, ашигладаг тоног төхөөрөмжүүдийг дэлхийн төвшинд хүртэл хөгжүүлэх зорилгоор 2012 оноос шинэ төсөл эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Мөн STEM (ШУ, Технологи, Инженерчлэл, Математикийн) боловсролын хөгжлийг дэмжих зорилготой STEM Club үүсгэн байгуулж, хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, электроник, компьютер программын сургалт явуулдаг.
Тэрээр Хобби ахлах сургууль, Лондон хотод Бизнес, Үйл Ажиллагааны Менежментээр баклаварын зэргээ хамгаалсан.
Сонирхуулахад: Энхгэрэл “Technovation Challenge 2016” олон улсын тэмцээнд Монгол улсаас анх удаа оролцох ажлыг эхлүүлэн, 5 гишүүн бүхий охидын багийг сурган ажиллаж байна. (http://www.technovationchallenge.org/home/)

Бямбаагийн Бөртэ-Үжин

Бөртэ-Үжин бол нийгэмд ээлтэй бизнесийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар “Bee” нэртэй төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа чадварлаг мэргэжилтэн билээ. Тэрээр зөгийний байгаль дээрх амьдралыг бизнесийн загвар болгон хөрвүүлж, энэхүү төслийнхөө тусламжтайгаар Монгол орон аз жаргалын индексээрээ дэлхийн тэргүүлэх орон болох боломжийг бий болгох, түүнд бизнесийн байгууллагууд болон олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх арга замуудыг олж илрүүлэх зорилт тавин ажиллаж байна.


Хуягийн Номингэрэл
Номингэрэл нь "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ-ыг үндэслэгч. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуучин захирал, одоогоор Монгол Улсын Их Хурлын дэргэдэх "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн зохицуулагчаар ажилладаг.

Бадамсамбуугийн Болорсайхан

Болорсайхан нь Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Хороонд хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референтээр ажилладаг. Хуульч мэргэжилтэй. Болорсайхан нь хүний эрх, жендэрийн тэгш эрхийн төлөө тэмцэгч, ДемоКрэйзи залуусын төвийг санаачлагчдын нэг. Холбогдох чиглэлээр судалгаа, сургалт, олон нийтэд зориулсан яриа хийж байсан туршлагатай.
Ганбаатарын Дуламсүрэн

4 настайгаа төгөлдөр хуур тоглож, өдий 25 нас хүртлээ олон төрөл, жанрын хөгжим сонирхож, ая зохиож байгаа. Биологич мэргэжилтэй бөгөөд палеонтолийг чиглэлээр БСШУЯ-нд ажиллаж байгаа. Хөгжим хүнд маш хүчтэй нөлөөлж, хүнд үйлчилж байдаг төдийгүй хүн хүн өөрсдийн дуртай хөгжмийг сонгодог нь ч сонирхолтой. Хөгжмийн талаар маш сонирхолтой зүйлс ярьж, сонсох хөгжмөө сонгохдоо учиртай сонгож байх талаар хөгжимтэй хослуулан илтгэл тавихыг хүссэн


Бат-Эрдэнийн Ууганцэцэг
Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал.
2000-2004 онд сэтгэл судлалын бакалавр, 2005-2006 онд сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2006 оноос хойш олон нийтэд сэтгэл зүйн үйлчилгээг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа. ЭМШУИС, Шихихутуг ХДЗ багш, LAMP олон улсын судалгаанд багийн ахлагч, ДОХ-эрүүл мэндийн асуудлаар үндэсний сургагч багш зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан. "Та өөрийгөө мартуузай" ном, "Би ертөнц" эссэ эмхтгэлийг эрхлэн гаргасан. "Сэтгэл судлаачийн 101 хариулт", "Сэтгэл зүйн фитнесс", "Олон нийтэд тулгуурласан нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг" номуудыг хамтран бичсэн. Сэтгэл судлалын үндэсний төв нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн анхдагч байгууллагуудын нэг бөгөөд эрүүл мэнд, нийгэм, бизнесийн салбарт сэтгэл судлалын мэдлэгийг хэрэглээ болгохоор ажиллаж байна.


Батболдын Энэрэл
Б.Энэрэл Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд 2004 оноос АНУ-д амьдрах болжээ. Тэрээр Нью Йоркийн Интерьер дизайны сургууль болон Калифорниагийн Урлагийн дээд сургуульд дотоод заслын чиглэлээр суралцаж, шинжлэх ухааны бакалаврын зэрэг хүртсэн байна. Одоо 27 настай тэрбээр дизайны салбарт аль хэдийн өөрийн гэсэн орон зайтай болсон төдийгүй “амьдрах хэв маягийг зохион бүтээгч” гэсэн тодотголтой болжээ. 2011 оноос Бельгийн загвар зохион бүтээгч Максим Жакеттай хамтран ажиллаж эхэлсэн ба Беверли Хиллст интерьер дизайны ажил эрхлэх болсноор олонд танигдаж, амжилтанд хүрсэн нь түүнийг хамгийн тансаг зэрэглэлийн интерьер дизайныг бүтээх хүсэл мөрөөдөлд хөтөлжээ. Зохион бүтээх ажилд үнэнхүү хайртай энэ бүсгүй өөрийн гэсэн загварын чиг хандлагыг бий болгож чадсан төдийгүй түүний загварууд хэзээ ч дахин давтагдашгүй байдгаараа онцлогтой.
Энэрэл 2014 онд өөрийн салбартаа өөрчлөлт, шинэчлэлт хийх ирмүүн хүсэлтэйгээр эх орондоо эргэн ирсэн байна. Хүмүүст мөрөөдлийнх нь амьдралын хэв маягийг бүтээж өгөхийг зорьж байгаа нас залуу, шинэ санаагаар халгиж цалгин байгаа дизайнер бүсгүйн төсөөлөлд хязгаар гэж үгүй биз ээ. Тийм ээ, тэр бас нэгэн МОМЕНТУМ-ыг бүтээлцэж явна.

Баясгалангийн Дөлгөөн
Magnolian нэрээр танигдаж буй залуу уран бүтээлч Дөлгөөн бага наснаасаа дуу бичиж эхэлсэн бөгөөд "Famous Men" хэмээх анхны CD-гээ гаргахаар ажиллаж байна.Дөлгөөн Канадын Бритиш Колумбийн их сургуулийг Урлагийн Түүхийн бакалавр зэрэгтэй төгссөн.

Peace Avenue
Peace Avenue хамтлаг нь R&B/Soul хөгжмийн хамтлаг бөгөөд эрч хүч дүүрэн эдгээр залуусыг сонссон хэн ч өөрийн эрхгүй суудлаасаа үсрэн босож эрх чөлөөг мэдрэн бүжиглэдэг гэнэ шүү. Хамтлаг гоцлол дуучин Миа, даралтат хөгжимчин, дуучин Номин, басс хөгжимчин, дуучин Хулан, бөмбөрчин Баагий гэсэн 4 гишүүнтэй бөгөөд 2012 оноос эхлэн амьд хөгжмийн тоглолтуудыг хийж эхэлсэн ба Улаанбаатар хотод зохиогдсон амьд хөгжмийн олон гайхамшигт тоглолтонд оролцож, танхим дүүрэн үзэгчдийг доргиож чаддаг юм. Тэд одоо өөрсдөө хөгжим зохиож эхлээд байгаа ажээ.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09