TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatarSalon баг хамт олон

Б.Болор

Болор Хаан Банкны Мэдээллийн Технологийн хэлтэст төслийн ахлахаар ажилладаг. 2011 оноос хойших бүхий л TEDxUlaanbaatar үйл ажиллагаануудад Технологийн багийг ахалж ажилласан бөгөөд TEDxUlaanbaatarSalon "TechPulse" арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч юм. Болор зан байдлын шинжлэх ухаан, био технологи болон хиймэл оюун ухаан зэрэг сэдвүүдийг хамарсан TEDx илтгэлүүд үзэх дуртай.




Т.Номин

Т.Номин Хаан Банкны Мэдээллийн Аюулгүй Байдлын албанд ажилладаг бөгөөд 2013 оны TEDxUlaanbaatarWomen үйл ажиллагааны лиценз эзэмшигч, зохион байгуулагч байсан. Номин 2009 оноос нийгмийн сайн сайхны төлөөх олон сайн дурын ажилд идэвхитэй оролцож байгаа бөгөөд 2012 оноос TEDxUlaanbaatar үйл ажиллагаа зохион байгуулах багийн идэвхитэй гишүүнээр ажиллаж байгаа.




Э.Сүндарь

Хэрэглээний Математикаар сурдаг бөгөөд хичээлийнхээ хажуугаар нийгмийн ажил, сайн дурын үйл ажиллагаануудад идэвхитэй оролцдог. 2012 оны TEDxUlaanbaatarWomen Үйл ажиллагаанаас хойших бүх арга хэмжээнд идэвхитэй оролцож байгаа бөгөөд 2014 оноос TED Нээлттэй Орчуулгын Төслийн орчуулагч болж, чөлөөт цагаасаа TED, TEDx Илтгэлүүд, TED-Ed бичлэгүүдийг Монгол-Англи хэлнээ орчуулж байгаа.




С.Нарантөгөлдөр "Ник"

Нарантөгөлдөг буюу Ник Сингапурт төвтэй хөрөнгө оруулалтын мэнэжмэнтийн Хан Инвэстмэнт Мэнэжмэнт Лимитэд компаний захирлаар ажилладаг. Ник анхны TEDxUlaanbaatar үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан багийг ахалж байсан бөгөөд үүнээс хойших TEDxUlaanbaatar багийн идэвхитэй гишүүнээр ажиллаж байна.

Мөн Ник залуу мэргэжилтнүүдийн нэгдэл НэкстЖэн Монголын үүсгэн байгуулагч, Глобал Шэйпэрс Монголын гишүүн юм.



М.Маралмаа

Марла Бригам Яанг Их сургуульд баклаврын зэрэг хамгаалсан бөгөөд The New Media Group-т Маркетингийн Хэлтэсийн захирлаар ажилладаг. TED Нээлттэй Орчуулгын Төслийг орчуулагч бөгөөд сонсголын бэрхшээлтэй хүмүүст болон илүү өргөн хүрээнд TED Илтгэлүүдийг хүргэхийг хүсдэг. Марла Цэцээ Гүн Ротаракт клуб болон Зориг Сангийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөрийн идэвхитэй гишүүн. Ном унших, аялах, зураг авч чөлөөт цагаа өнгөрөөдөг.




Б.Энхжин

Баасандоржийн Энхжин нь 2016 онд төгсөх ахлах ангийн сурагч бөгөөд өөрийн сонирхлыг олох зорилгоор 13 настайгаасаа төрөл бүрийн чиглэлийн ном, кино, анимэйшн зэргийг орчуулж байгаа. Тэрээр 10-р ангидаа монгол дахь TEDx-ийн хамт олонд нэгдэх хүсэлт гарган одоогоор зохион байгуулагч, орчуулагчаар идэвхтэй ажиллаж байна. Чөлөөт цагаараа ном унших, бичлэг эвлүүлэх, хөгжим дарах дуртай бөгөөд цаашид хүмүүнлэгийн чиглэлээр, тэр дундаа кино урлаг болон нийгмийн шинжлэх ухаанаар суралцах сонирхолтой.


А.Хулан


Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09