Илтгэгчид
Ц. Баттуяа
Хүүхэд залуучуудын Хөгжил Хамгаалал ТББ-ын тэргүүн, үүсгэн байгуулагч. Тэрээр 40 шахам жил хүүхдийн төлөө, тэдний сайн сайхны төлөө ажиллаж байна
Л. Баттүвшин
АНУ-ын Нью Жэрси мужийн Ратгерсийн их сургуульд судлаач, багшаар ажилладаг бөгөөд Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сэтгэцийн эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн юм.
Б.Болорсайхан
Хүний эрхийн хамгаалагч бөгөөд “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Дэд зохицуулагчаар ажилладаг. Мөн орчин үеийн сургалтын технологид тулгуурлан Монголд анх удаа хүний эрхийн боловсрол, мониторинг, чадавхжуулах модуль бүхий хүний эрхийн цахим сургалтын талбар хөгжүүлсэн төдийгүй цахим талбар байгуулахад оролцсон туршлагатай
Б.Гантуяа
976 Арт галерей, Монголын орчин үеийн холбоог үүсгэн байгуулсан тэрээр 976 Арт галерейгаар дамжуулан монгол уран бүтээлчдийн шинэлэг экспериментал ажлуудыг олон нийтэд дэлгэн үзүүлэх, монголын уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гаргах алхамуудыг хийж эхэлсэн.
Б. Идэр-Од
Нисэхийн инженер мэргэжилтэй тэрээр "CALLPro" LLC-г үүсгэн байгуулагч, FARO education англи хэлний сургалтын төвийн захиралаар ажилладаг