TEDxUlaanbaatar

TEDXULAANBAATAR 2018 "MOMENTUM"

"Momentum" гэж юу вэ?

Хүн бүрт заяагдсан авъяас чадвар, ур билгийн ХҮЧ бидний эргэн тойронд гарч буй нийгмийн өөрчлөлт, улс орны хөгжил дэвшлийг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд салбар салбарын мэргэжилтнүүд цахиур хагалах өөрчлөлт, цуурай болох их амжилт гаргаж байгаа нь залуус биднийг эрчилж, илүү ихийг бүтээхийг шамдуулна. Энэ жилийн TEDxUlaanbaatar-н сэдэв МОМЕНТУМ бол аливаа биеийн масс, хурдны үржвэрээр тодорхойлогдох ХҮЧ. Моментум бол хамтын хүч оролцож буй хүн бүрийн чадал, хурднаас хамаарахыг сануулах байгалийн хууль. МОМЕНТУМ бидэнд хөгжлийн харгуй замаар ХАМТДАА урагшлах, тулгамдсан олон асуудлыг ХАМТДАА хэлэлцэх, ХАМТДАА шийдэх нь ямар их боломж бололцоог нээж, ганцаар бүхнийг сөрөхөөс илүү цаг хэмнэж болохыг сануулна. МОМЕНТУМ-ыг физикийн томъёолох амархан ч ойлгож, өдөр бүр нийгэм оюун санааны амьдралдаа хэрэгжүүлэх харин тийм амар байх болов уу? Энэ бүхнийг бид 5-р сарын 5-нд ХАМТДАА судлах, мэдрэх, хэрэгжүүлэх болно….

Тасалбарт Өдрийн хоол, Networking хүлээн авалт, уух зүйлс багтсан болно.

Хөтөлбөр болон илтгэгч нарын мэдээллийг доорх хуудаснаас:

Вэбсайт: www.TEDxUlaanbaatar.com

Facebook: www.facebook.com/TEDxUlaanbaatar

Холбогдох и-мэйл: [email protected]

TEDхUlaanbaatar-ын талаар

Монгол Улсад албан ёсны лицензтэйгээр TEDx-ийн анхны арга хэмжээг 2011 онд сайн дурын, идэвхтэй Монгол залуучууд нийлж, баг бүрдүүлэн зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ нь өргөжин тэлсээр өдгөө TEDxUlaanbaatar Үйл ажиллагааг 8 дахь жилдээ явуулж байна. Бид 2011 оноос TEDxUlaanbaatar, 2012 оноос хойш TEDxWomen@Ulaanbaatar ба TEDxYouth@Ulaanbaatar, 2014 оноос TEDxUlaanbaatarLive арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнүүд удаа дараа 1000 хүртэлх оролцогчдыг цуглуулан уриалдаг, Монгол залуучуудын жил бүр хүсэн хүлээдэг арга хэмжээ боллоо.

TED гэж юу вэ?

Жил бүр TED чуулга уулзалтын үеэр дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, туурвин бүтээгчид цугларан, технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарч буй дэвшилт, шинэ санаа санаачлагыг танилцуулан, илтгэл сонсож, санал бодлоо хуваалцдаг. 1984 онд Технологи, Энтертайнмэнт, Дизайн ("Technology, Entertainment and Design = TED") салбарын мэргэжилтнүүд АНУ-д хуран цуглаж, анхны TED арга хэмжээг зохион байгуулсан бол одоо Ванкувер хотод, салбар бүрийн манлайлагч нарыг цуглуулан, жил бүрийн чуулга уулзалтаа хийж байна. TED байгууллагын зорилго бол аливаа санаа, санаачлагыг хамгийн хүртээмжтэй, нээлттэй хэлбэрээр дэлхий нийтэд хүргэх тавцан байх явдал юм. 2006 оноос TED.com вэбсайт дээр шилмэл илтгэлүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, өдгөө 2500+ илтгэл онлайн тавигдаад байгаа. Тус илтгэлүүд нь үнэ цэнэтэй санаануудаа 18 минутаас хэтрэхгүй хугацаанд маш сонирхолтой, содон байдлаар илэрхийлдэг онцлогтой.

TEDх гэж юу вэ?

TED-н гол зорилго бол шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах бөгөөд тэрхүү зорилгын хүрээнд бүс нутгийн хэмжээнд бие даан зохион байгуулж болох TEDx хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Сайн дурынхан албан ёсны лиценз авснаар TED-тэй ижил хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой байдаг. TEDx арга хэмжээнүүд АШГИЙН БУС, улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг бөгөөд тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой.

Хэзээ: 2018.05.05

Хаана: Corporate Hotel and Convention Centre, Concert Hall

ОРОЛЦОХ

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09