TEDxUlaanbaatar 2014- ын тухай
Сүүлийн 20 гаруй жил Монгол улс олон сайн, муу өөрчлөлтүүдийн ард гарсаар ирлээ. Тэрхүү өөрчлөлтүүдийн дүнд, одоогийн Монгол дүр төрх, хэлбэрээ олсон. Итгэмээргүй хурдан өсөлт, нүд эрээлжилмээр олон өөрчлөлтүүдийн ард бид юуг мартана вэ? Бид нийгэм эдийн засгийн том том өөрчлөлтүүдийн гэрч нь болж, нарийн өргөн цариг, зэсийн үнийн уналт, ханшийн чангаралт зэрэг асуудлыг өдөр алгасалгүй ярьж, амьдрал зөвхөн энэ хэдхэн сэдэв дээр тогтдог шиг бүгд ам нийлүүлэн уралдан ярилцах.
Хамгийн чухал яригдах сэдвүүд төдийлөн олны анхаарал татахгүй, ард үлдэн, улс төр эдийн засгийн огцом өөрчлөлтийн сүүдэрт мартагдсан мэт. Бидэнд үүнийг олж харж, өөрчлөх боломж болон цаг бий.
ТЭДхУлаанбаатараар дамжуулан бидний мэддэг эсвэл огт мэддэггүй зүйлийг үйлдлээрээ үлгэр дууриалал болон үзүүлж буй төлөөлөгч нарыг авчирахыг зориж байна. Эдгээр хүмүүсийн яриа, хийсэн бүтээсэн нь таньд нэгийг бодогдуулж, хараагүйг тань харуулж хийгээгүйг тань хийлгэх урам зориг, эрч хүч өгөх болов уу хэмээн энэ удаагийн арга хэмжээг “ Удаах Бүлэг” хэмээн нэрлэсэн болно.