tedxulaanbaatar баг хамт олон
Mend-Orshikh Amartaivan Licensee
Mend-Orshikh Amartaivan is a social entrepreneur and the founder and president of The New Media Group which is a social enterprise that provides professional consulting services in several areas focusing on new media marketing, information technology, and venture capital investment. Additionally, The New Media Group has cultivated a strong corporate culture of social responsibility and is dedicated to assisting non-profits and other organizations working to build a better Mongolia as well as “Empowering Human Centered Business". He is passionate about social entrepreneurship and possesses a strong desire to create new solutions to social problems and then implement them on a large scale to change society for the better.
Эрдэм овогтой Саруул Ерөнхий зохион байгуулагч
Э.Саруул нь АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн магистрант. Тэрээр 2010 оноос илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэж ирсэн бөгөөд 2013 оны Монгол Улсын Парламентийн мэтгэлцээний улсын аваргаар шалгарч байсан. Тэрээр TED-ийн улаан фен бөгөөд түүний хамгийн дуртай илтгэл нь Sam Bern-ний My philosophy for a happy life юм.
Энэ жилийн theme бол Positive Mind. Нийгэмд болж бүтсэн, зөв эерэг мэдээллийн урсгал хэдий чинээ их байх тусам төдий чинээ олон нийтийн хандлага бүрддэг нь зүй тогтол. Иймд энэ жилийн POSITIVE MIND сэдэв маш их таалагдаж байгаа. Түүний хамгийн дуртай ном бол Достоевскийгийн Гэм зэм.
Баяраагийн Намнандорж - Илтгэгч хариуцсан багийн ахлагч
Б.Намнандорж нь Сингапур болон АНУ-д сурч, амьдарч байсан. Тэрээр олон улсын худалдаа болон сэтгэл судлалын чиглэлээр бакалавр зэрэгтэй. Өдөр бүр хүмүүс шинэ шинэ зүйлийг танин мэдэж, суралцах нь зүйтэй гэж тэрээр боддог бөгөөд TED-ийн илтгэлүүд яг үүнд тохирно гэж боддог. Мэдлэгээ тэлэх, шинэ санааг олж илрүүлэхэд TED танд тусална.
Баяндалайгийн Булгамаа - Бүртгэл хариуцсан багийн ахлагч
Б.Булгамаа нь Монгол улсын их сургуульд "Мэдээллийн системийн менежмент" мэргэжлээр суралцдаг, төгсөх курсын оюутан. Ном унших дуртай, амьд хөгжим, гэрэл зураг, одон орон сонирхдог. Олон нийтийн үйл ажиллагаа, хувь хүний хөгжлийг дэмжих ажлуудад оролцох дуртай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ажилд сайн дурын ажилтнаар оролцдог. Сүүлийн жилүүдэд TED-ийг шимтэн үздэг болсон ба TEDxUlaanbaatar2015-ийн нэг хэсэг болсондоо баяртай байна.
Бат-Өлзийн Төгсбаяр - Тайз, дизайн хариуцсан багийн ахлагч
“Мачворкс” ХХК-д програмистаар ажилладаг бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа, зохион байгуулалтад идэвхтэйгээр оролцох дуртай нэгэн. “Ажил хийвэл дуустал” хэмээх үгийг зорилгоо болгож ажилладаг бөгөөд TEDxUlaanbaatar–ын хамгийн том арга хэмжээний зохион байгуулалтын багт орсондоо үнэхээр баяртай байна. TED илтгэлүүдээс Margaret Gould Stewart-ын “How giant websites design for you (and a billion others, too)” илтгэл хамгийн ихээр таалагдсан.
Янсанжавын Наранхүү - Үйл ажиллагаа хариуцсан багийн ахлагч
Я.Наранхүү нь эмч мэргэжлээр суралцдаг. Мөн нанотехнологийн чиглэлээр монголдоо профессор багш нарынхаа тусламжтай судалгааны ажил хийж байна. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн хийж бүтээх хүсэл их байгаа учраас үргэлж шинэ санааг эрэлхийлдэг юм. Тиймээс ч TED ялангуяа TEDMed-ийн илтгэлүүдийг их сонирхдог.
Төрийн тусгай хамгаалалтын газарт 1000 гаруй хүн оролцож буй энэ жилийн TEDxUlaanbaatar-ийн зохион байгуулалтанд оролцож туршлага хуримтлуулж байгаадаа баяртай байна.
Гантулгын Лхамсүрэн - Сошиал медиа баг
Гантулгын Лхамсүрэн нь Монхидроконстракшн ХХК-д зураг төслийн инженерээр ажилладаг. Чөлөөт цагаараа олон нийтийн ажилд идэвхитэй оролцож өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлж шинэ зүйлсд байнга суралцан тэмүүлэлтэй амьдрахыг эрхэм болгодог. Гар утасны TED аппликешнээр дамжуулж анх TED-тэй танилцсан. Энэ нь мэдлэгээ тэлж, шинэ санаа, эрч хүчийг олж авахын зэрэгцээ хэлээ сайжруулах сайн арга гэж үздэг учир бусдад байнга санал болгодог.
Эрдэнэбүрэнгийн Уянга - Сошиал медиа баг
Э.Уянга нь сэтгүүлч мэргэжилтэй. Тэрээр экстрем спорт, артхаус кино, контемпорари арт, гэрэл зураг сонирхдог. Сошиал сувгуудын идэвхтэй хэрэглэгч. Нийгэм рүү чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа, сайн дурын ажилд оролцох дуртай бөгөөд энэ нь түүнд эрч хүч, итгэл найдварыг өгдөг. Урьд нь TED-ийн илтгэлүүдийг сонсож урам зориг авч, үзэгчийн суудлаас оролцдог байсан бол 2015 оны хувьд арын албанд орж, эерэг сэтгэлгээгээр цэнэглэгдэж байгаадаа маш их баяртай байна.
Батсайханы Баярзул - Тайз дизайн хариуцсан баг
Б.Баярзул нь боловсролын салбарт өөрийн хувь нэмрийг оруулах зорилготой. Чөлөөт цагаараа усан спортоор хичээллэх болон явган аялал хийх дуртай. TEDxUlaanbaatar2015 арга хэмжээ олон хүний хүч хөдөлмөрөөр багийн хамтын ажиллагаагаар амжилттай зохион байгуулагдсан. 2015 оны зохион байгуулах багт орж ажиллаж, эдгээр залуустай найзалж нөхөрлөсөндөө баяртай байна. Хамгийн дуртай ted talk бол Sir Ken Robinson: How schools kill creativity
Энхболдын Даваацэрэн - Санхүүжилт хариуцсан баг
Мандах бүртгэл Дээд Сургуулийг мэдээллийн системийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2011 оноос одоог хүртэл Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байгаа. 2013 оноос Барилга угсралтын Дэ-Хан ХХК-д санхүү албаны даргаар ажиллаж байна. TEDx Ulaanbaatar арга хэмжээнд санхүүгийн ажилтнаар мөн Fundraising багт ажиллалаа.
Чулуунбаатарын Жаргалмаа - Бүртгэл хариуцсан баг
Ч.Жаргалмаа нь СЭЗДС-н нягтлан бодох бүртгэлийн 2-р курст суралцдаг. Баллет, зураг авах, өөрийгөө сорьсон уралдаан тэмцээнд орох, нийгэмд дуу хоолойгоо хүргэх ажилд сайн дурын ажилтан хийх нь түүний дуртай зүйл. Тэрээр өөрийн сургууль дээрээ гэрэл зургийн Агшин клубыг үүсгэн байгуулсан. Хамгийн дуртай TED илтгэл Mundano: Pimp my trash cart. Энэхүү илтгэлээс гэрэл зургаар дамжуулж хүүхдийн эрх, хүүхдийн ертөнцийг нийгэмд таниулах ажил хийх хүсэл тэмүүлэл, үнэ цэнэтэй санааг авсан. Ирээдүйд сайн нягтлан байхын хажуугаар хүүхдийн төлөө ажиллах хүсэлтэй.
Лхагвасүрэнгийн Тэмүүлэн - Ложистик хариуцсан багийн ахлагч
Л.Тэмүүлэн нь япон хэлний багш орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтэй. Тэрээр монголын аялал жуулчлалын салбарт 20 жил ажиллаж байгаа бөгөөд одоо МАТ Ди Энд ЖИ /Mongolian Adventure Tours D&G/ ХХК-н ерөнхий захирлаар ажилладаг.
Энхбаатарын Анхбаяр - Бүртгэл хариуцсан баг
Э. Анхбаяр нь МУИС-н ХШУИС-н 4-р курсийн оюутан. Менежмент, мэдээллийн системийн ангид сурдаг. Ном унших, кино үзэх дуртай. Хиймэл оюун ухаан(Artificial Intelligence)-р судалгаа хийдэг. Анхны TEDx. Олон нийтийн үйл ажиллагаа, хувь хүний хөгжлийг дэмжих ажлуудад оролцох дуртай.
Бандихүүгийн Бүжинлхам - тайз дизайн хариуцсан баг
Бүжинлхам нь Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд суралцдаг ба уран зураг, баллет, парламентийн мэтгэлцээнийг сонирхдог. Тэрээр хоёр жилийн өмнө анх TED-тэй танилцаж байсан бол өдгөө TedxUlaanbaatar2015 арга хэмжээг хөдөлмөрч, дайчин, гайхалтай мундаг залуучуудтай хамтран зохион байгуулсан юм. Түүний хамгийн дуртай TED Talk бол Margaret Heffernan-ий “Dare to disagree” мөн TEDxUlaanbaatar 2013 оны илтгэгч Dokino-гийн “Make art” хоёр юм.
Энхтөгсийн Сарангарав - Бүртгэл хариуцсан баг
Э.Сарангарав нь Раффлес Олон Улсын Институтын төгсөх курсын оюутан. Англи болон Япон хэлтэй. Чөлөөт цагаараа ном унших, ууланд авирах, спортоор хичээллэх дуртай.
Батнасангийн Намуунбаяр - Бүртгэл хариуцсан баг
Б. Намуунбаяр нь Монгол улсын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Чөлөөт цагаараа парламентийн мэтгэлцээнээр хичээллэдэг. Түүний хамгийн дуртай TED илтгэл бол Carol Dweck-ийн “The power of believing that you can improve”. TEDxUlaanbaatar 2015 арга хэмжээнд сайн дурын ажилтанаар оролцсондоо баяртай байна.