TEDx үйл ажиллагааны тухай
TED нь “шинэ сайхан санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг үүсгэн бий болгосон юм.
TEDx нь хүмүүс өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцдаг бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм. Бидний зохион байгуулж буй TEDxUlaanbaatar нь мөн адил бие даасан TED арга хэмжээ билээ. TEDxUlaanbaatar арга хэмжээний үеэр жижиг бүлгийн хүрээнд TEDTalks бичлэгүүд дээр тавигдсан асуудлууд болон илтгэгчдийн хөндсөн сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм.
TED чуулга уулзалтаас TEDx хөтөлбөрт зориулан ерөнхий удирдамж гаргадаг хэдий ч бидний зохион байгуулж буйтай ижил TEDx арга хэмжээнүүд нь бие даан зохион байгуулагддаг.