TEDxUlaanbaatar

TED үйл ажиллагааны тухай

TED нь шинэ санааг түгээх зорилготой ашгийн бус байгууллага юм. Хорин таван жилийн өмнө Калифорниа-д дөрөв хоног үргэлжилсэн чуулга уулзалтыг анх зохион байгуулснаас хойш TED нь дэлхийг өөрчлөх маш олон шинэ санаануудыг дэмжих үйл ажиллагаа болон хөгжсөн юм.

Жил бүр зохион байгуулагддаг TED чуулга уулзалт нь дэлхийн шилдэг сэтгэгчид болон бүтээн байгуулагчдыг 18 минут илтгэл тавихыг урьдаг. Тэдгээр илтгэлүүдийг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэж  болохоор байрлуулдаг. Билл Гейтс (Bill Gates), Ал Горе (Al Gore), Жэйн Гүүдалл (Jane Goodall), Элизабет Гилберт (Elizabeth Gilbert), ноён Ричард Брансон (Sir Richard Branson), Нандан Найлкани (Nandan Nilekani), Филипп Старк (Philippe Starck), Нгози Оконжо-Ивиэла (Ngozi Okonjo-Iweala), Изабэл Алленд (Isabel Allende), Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий Сайд Гордон Браун (Gordon Brown) нар TED чуулга уулзалт дээр илтгэл тавьж байсан юм.

Жил бүрийн TED чуулга уулзалт нь Калифорниагийн Лонг Бийч (Long Beach, California)-д зохион байгуулагддаг бөгөөд Палм Спринг (Palm Spring)-д мэдээллийн хэрэгслүүдээр шууд цацагддаг. TEDGlobal нь жил бүр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфорд-д зохион байгуулагддаг. TED-ийн мэдээ мэдээллийн хэрэгслүүдэд TED.com болон “Нээлттэй Орчуулгын Төсөл” багтдаг. TED.com дээр өдөр бүр шинэ TEDTalks буюу TED дээр тавигдсан илтгэлүүдийг байрлуулдаг бол “Нээлттэй Орчуулгын Төсөл” нь илтгэлүүдийн тайлбар бичгүүдийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ TEDTalk-ыг дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хүн сайн дураараа орчуулах боломжтойгоор байрлуулсан байдаг.

TED нь жил бүрийн TED Prize, TEDx, TEDFellows хөтөлбөрийг үүсгэн бий болгосон юм. TED Prize дээр дэлхийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй авьяаслаг хувь хүмүүс өөрсдийн хүсэл мөрөөдлийг бодит үйлдэл болгох боломжтой болдог. TEDx дэлхий даяар бүс нутгийн, бие даасан арга хэмжээг зохион байгуулах боломжийг хувь хүмүүс болон хэсэг бүлэг хүмүүст олгодог. TEDFellows хөтөлбөр нь дэлхий ертөнцийг өөрчлөх шинэ санааг сэдэгч орон орны сэтгэгчдийг TED-д нэгдэж, үүний тусламжтайгаар өөрсдийн гайхалтай төсөл ба үйл ажиллагаануудын нөлөөг нэмэгдүүлэхэд тусладаг. 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09