Эрдэнэбатын Бат-Орших
Эрдэнэбатын Бат-Орших нь орон нутгийн болон бизнес хөгжлийн чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, удирдах зэргээр 5 жилийн туршлагатай, түүнчлэн БНХАУ, БНТУ болон Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр 4 жил ажилласан. Голчлон орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ алсын хараа, зорилт бүхий бизнесийг дэмжих үйл ажиллагаанд анхаарал тавин ажиллаж байна.
2011 оноос эхлэн Хөгжлийн Шийдэл ТББ-ын гүйцэтгэх захиралаар ажиллаж буй тэрээр нийгмийн компани болон төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах, тогтвортой байдлыг бий болгох санаачлагат ажлуудыг гүйцэтгэж байна. Түүний цаашдын зорилго бол нийгмийн хариуцлагатай тогтвортой байдлын шинэ загварыг турших, хөгжүүлэх юм.