Эрдэнийн Лхагва
Лхагва нь Ротари элчин сайдын тэтгэлэг хүртэж, Хонгконгийн их сургуульд сэтгүүл зүйн магистрийн зэрэг хамгаалсан. Хонгконгийн шүүхийн хэлмэрч, сангийн яаманд дэд сайдын туслах, XасБанкны олон нийтийн харилцааны менежерээр тус тус ажиллаж байсан тэрээр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг нэвтрүүлэх санаачлагад одоо түүчээлэн оролцож байгаа. Лхагва, Дэлхийн эдийн засгийн форумын ”Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн гишүүн бөгөөд тус форумын медиа зөвлөх хорооны гишүүнээр энэ жил сонгогдон ажиллаж байгаа.
Монгол ТВ-ийн мэдээний албаны ерөнхий продюсер Лхагва нь “Макдоналдс сүлжээ ресторан Монголд нээгдэнэ” гэсэн худал мэдээллийг төлбөртэй нийтлэж монголын сэтгүүл зүйн доройтол, монголчуудын мэдэх эрх хэрхэн зөрчигдөж байгааг олон нийтэд илчилж байсан юм.