TEDxUlaanbaatar

Цэрэндоржийн Оюунаа

Date: 2011-08-12
Posted By: Nomin

Цэрэндоржийн Оюунаа нь Лондон дахь дээд зэрэглэлийн тансаг ноолууран брэнд бүтээгдэхүүний тэргүүлэгч компани болох “Оюунаа”-г  үүсгэн байгуулагч бөгөөд өөрөө тус компаний захирлаар ажилладаг. Дэлхийн шилдэг худалдааны бизнес эрхлэгчид, интериор дизайнеруудад хэдийнээ танил болсон тус брэнд нь “Оюунаа” компанид загварыг гаргаж, Монголд үйлдвэрлэсэн дээд зэргийн чанартай ноолуур ба байгалийн  мяндсан материалаар урласан шинэлэг, тансаг гэрийн болон хувцас загварын цуглуулгуудыг хэрэглэгчдэд санал болгодог юм.  Эрээн мяраан хээ, гоёл чимэгэлэлээс татгалзан “материалист бус” загвараар бүтээгдэхүүнээ урладаг “Оюунаа” брэндийг Иорданы Хатан Раниа, загвар зохион бүтээгч Калвин Клайн, Ёоко Оно, Японы Шинто Буддын шашинтанууд, загвар зохион бүтээгч Филип Старк, Японы жүжигчин Коюуки гэх мэт өргөн хүрээний үнэнч хэрэглэгчид сонголтоо болгосон байдаг.

Оюунаа Унгар улсын Будадешт хотноо боловсрол эзэмшсэн  бөгөөд дэлхийн олон орноор аялж олон хүмүүстэй уулзаж танилцаж явсан нэгэн. Тэрээр брэнддээ жинхэнэ олон улсын мөн чанарыг шингээж, Англи, Итали, Латви, Япон зэрэг орнуудын мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн хэдий ч түүний зүрх сэтгэл үргэлж Монголчуудтайгаа хамт байдаг юм. 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09