TEDxUlaanbaatar

Цэдэвдамбын Оюунгэрэл

Date: 2011-05-22
Posted By: Nomin

Oyungerel

Хөвсгөл аймагт төрж, өссөн хатагтай Ц.Оюунгэрэлийг Монголын ард түмэн гайхалтай илтгэгч, авьяаслаг зохиолч, ардчиллыг тууштай дэмжигч гэдгээр нь сайн танина. Тэрээр эдийн засгийн төлөвлөлт, олон улсын бизнесийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан төдийгүй Станфордын Их Сургуулийг олон улсын бодлого судлал мэргэжлээр төгссөн. 

Олны танил манлайлагч, нийгмийн зүтгэлтэн тэрээр иргэний нийгэм, хүний эрхийг дэмжих хэд хэдэн байгууллагуудыг санаачлан байгуулж, өөрөө удирдан ажилладаг. Ц.Оюунгэрэл одоогоор Улаанбаатар хотод байрлах “Орон нутгийн шийдлийн сан” (Local Solutions Foundation) ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Хатагтай Ц.Оюунгэрэл 2004-2007 онд иргэний нийгэм болон түүний гишүүн бүрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах мөнгөн хөрөнгө босгоход нь туслахаар шаргуу ажиллаж, хүчин чармайлт гаргасан юм.

Тэрээр Жэффри Фолт (Jeffrey Falt)-той хамтран бичсэн “Ногоон нүдэн лам” түүхэн роман зэрэг хэд хэдэн номын зохиолчоор ажиллаж, хэвлэлтэнд гаргасан. “Ногоон нүдэн лам” роман нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан бөгөөд “Интерном”-оос 2008 оны Шилдэг номоор шагнагдсан юм.

Ц.Оюунгэрэл 2003 онд Фуллбрайтын тэтгэлэг (Fullbright Fellowship), 2006 онд Еэил Их Сургуулийн олон улсын тэтгэлэг (Yale World Fellow)-т тус тус хамрагдаж  байсан юм. Мөн хатагтай Ц.Оюунгэрэлийг Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хууль ёсыг тогтоон барихад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн 2003 онд Монголын Ардчиллын Холбооноос “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан юм. 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09