TEDxUlaanbaatar

Хутагт овогтой Чулууны Ганхуяг

Date: 2011-05-10
Posted By: Administrator

Ganhuyag Chuluun Hutagt

Чулууны Ганхуяг 1991 онд Монголын Хөрөнгийн Биржид үйл ажиллагааны танхимын ахлахаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд жилийн дараа гэр бүлийнхээ худалдааны бизнест оролцох болсон юм. Тэрээр 1997 онд Будадештийн Эдийн Засгийн Их Сургуулийг төгсч ирснийхээ дараа Монгол Банкны Хяналтын Хэлтэст орж ажилласан. Тэрээр 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Сангийн MicroStart туршилтын төсөлд санхүүгийн менежерээр орж ажилласан бөгөөд дараа нь үйл ажиллагааны менежерийн үүрэг гүйцэтгэх болсон. Хожим нь тэрээр Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага X.A.C. (Хөгжлийн Алтан Сан)-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. 1999 онд X.A.C. НҮБ-ын Хөгжлийн Сангаас хөрөнгө оруулалт хийсэн Говийн Эхлэл ХХК-тай нэгдэн ХасБанкийг үүсгэн бий болгосон. Чулууны Ганхуяг ХасБанкийг үүсгэн байгуулснаасаа хойш 2009 он хүртэл CEO-аар ажилласан юм.

Тэрээр 2007 оны 6-р сард Төв Ази, Зүүн Европын Бичил Санхүүгийн Төв болон Шинэ Тусгаар Улс буюу New Independent States (MFC)-ын удирдах зөвлөлөөр сонгогдсон. Мөн тэрээр 2006 оноос хойш Бүгд Найрамдах Унгар Улсын Хүндэт Консулаар ажиллаж байгаа бөгөөд 2010 оны 1-р сараас Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2009 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас Чулууны Ганхуягийг Дэлхийн Залуу Удирдагчаар нэрлэсэн юм.

Чулууны Ганхуяг 2010 оны 12-р сард Монгол улсын Сангийн дэд сайдаар томилогдохоосоо өмнө ТэнГэр санхүүгийн нэгдлийн СЕО болон Монгол Улсын Ерөнхий Сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09