Хашхүүгийн Наранжаргал
Хашхүүгийн Наранжаргал 300 гаруй дэлгэцийн хөтөлбөр найруулж, 30 гаруй уран сайхны болон баримтат киног Орос, Англи хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн юм. Тэрээр дөрвөн теле жүжиг, хоёр жүжиг бичсэн бөгөөд 2002 онд “Leon Prize”-аас Шилдэг Жүжиг шагнал хүртжээ. Наранжаргал хэд хэдэн цуврал танилцуулга нэвтрүүлгүүдийг зохиосон юм. Үүнд: “Зүүн Азийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нөхцөл байдал: Казакстан, Киргизтан, Үзбекстан” (1996), Казакстан, Киргизтан, Тажикстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нөхцөл байдлын талаар харуулсан “Эрх чөлөөний замд” (1998), “Олон нийтийн нэвтрүүлгийн гарын авлага” зэрэг бүтээлүүд багтана. Тэрээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх чөлөөний төлөө”, “Сонгуулийн эргэн тойронд” гэх мэт TACIS-IFJ төслүүдээс гадна 30 гаруй хөгжлийн төслүүд дээр ажиллаж байжээ.
Наранжаргал 1979 онд Уралын Техникийн Их Сургуулийг, мөн Екатеренбург дэх (Хуучнаар Свердловск) Нийгэм Судлалын Институтын Сэтгүүлчийн факультетийг оройгоор сурч төгсчээ. Тэрээр 1991-1992 оны хооронд Лондонгийн “Bell Language” Институтад суралцаж, BBC-ийн дадлагын хөтөлбөрт хамрагдсан юм. Наранжаргал 1979-өөс 1995 оны хооронд Монгол телевизэд сурвалжлагч, редактор, ахлах редактор, гүйцэтгэх дэд дарга, программын даргаар ажиллаж байсан юм. Мөн тэрээр 1995-1999 онд DANIDA "Чөлөөт, Бие Даасан Хэвлэл" төслийг үүсгэн байгуулах ажилд гар бие оролцож, бие даасан Сониний Хэвлэх Газарт зохицуулах дарга ба зөвлөлийн гишүүний алба хааж байв.
Наранжаргал телевизийн сэтгүүлчийн онолын багш, лектороор ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Их Сургууль, Гадаад Хэлний Дээд Сургууль, Монголын Хэвлэлийн Хүрээлэн зэрэг байгууллагуудад сургалт семинар зохион байгуулж байсан юм. Тэрээр 1998 оноос хойш Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны Гүйцэтгэх Хорооны зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд “Монголын шилдэг зуун эмэгтэй”, “Хэн нь хэн бэ?” тайлбар толь зэрэгт багтан бичигдэж байжээ.