ТЭДхУлаанбаатарШууд2014- Ердөө л 4-хөн хоногийн дараа
Жил бүр дэлхийн
өнцөг булан бүрээс хамгийн шилдэг, хамгийн онцгой, хамгийн шинэлэг бас хамгийн
энэрэнгүй үйлсийг бүтээж буй уран бүтээлч, технологийн “эрлэгүүд”, улс төрчид,
сурган хүмүүжүүлэгчид, бизнесмэнүүд, “цагаан бээлийтэнгүүд” болон удирдагчид
нэгэн дор цуглаж “Үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх нь” хэмээх нэгэн
гайхалтай зорилгын дор нэгддэг.
Энэхүү гайхалтай
арга хэмжээ бол таны сайн мэдэх “ТЭД” арга хэмжээ юм. 2014 онд ТЭД арга хэмжээг
Монгол улсад зохион байгуулагч сайн дурын багын зүгээс ТЭД-ийн Монгол фэнүүддээ
зориулан нэгэн сюрпризийг барьж байгаа нь Монгол улсад анх удаа “Удаах бүлэг”
нэртэйгээр зохион байгуулагдаж буй “ТЭД”-ийн 30-н жилийн ойн түүхт арга хэмжээг
дэлхийн бүх улсуудтай нэгэн зэрэг Монгол хэлнээ, Тэнгис Кино театрын дэлгэцнээ,
үнэ төлбөргүйгээр шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байна.
Энэ удаагийн
ТЭДхУлаанбаатарШууд2014 арга хэмжээнд илтгэлийг нь шууд дамжуулан хүргэх
илтгэгчдээс цухасхан дурдахад дэлхийн хамгийн нөлөө бүхий энэрэнгүй үйлстэнгүүд
болох Билл болон Мелинда Гейтс нарын “Билл ба Мелинда Гейтс” сан дэлхийг хэрхэн
өөрчилж буй талаар, Холливүүд болон Броэйдвэйд алдар нэр нь түгсэн технологийн
“эрлэг” Бран Фэрэний технологийн гайхамшигт шийдлүүд, 16 удаагийн Грэммийн
шагналт алдар хөгжмийн зохиолч, дуучин, жүжигчин Стингийн хүсэл эрмэлзлэлийн
талаарх сэтгэл хөдөлгөм илтгэл болон дэлхийн хэмжээний загвар өмсөгч, модель
Жина Росерогийн сэтгэл уярам түүх зэргийг та бүхэн энэхүү арга хэмжээнд
ирсэнээрээ үзэх болно.
Ингээд Улаанбаатар хот дахь ТЭД-ийн үнэнч фэнүүд та бүхнийг 2014.03.20-ний 18:30 минутад Тэнгис кино театрт хүрэлцэн ирж Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй ТЭДхУлаанбаатарШууд2014-ний хүндэт үзэгч болохыг урьж байна.
Аа нэг зүйлийг сануулж хэлэхэд арга хэмжээ яг цагтаа эхлэх бөгөөд урьдчилан бүртгүүлсэн хүмүүсийн тоо үзэгчдийн суудлын хүрэлцээнээс илүү гарсан бөгөөд цагтаа ирж чадаагүй бол суудалгүй болох магадлалтай шүү. Өөрөөр хэлбэл “түрүүлж ирсэн нь түрүүлж орох” зарчим үйлчилэх тул өнөөдрөөс календартаа 3-р сарын 20-ныг онцгойлон тэмдэглээрэй!
Удахгүй уулзацгаая!
Нийтэлсэн: О.Эрдэнэсүх