С. Буянхишиг
С.Буянхишиг нь Чингэлтэй дүүргийн "Салхит" гэх газар "Сэлбэ" голын ойролцоо амьдардаг, 117-р сургуулийн 7Б ангид суралцдаг юм. Ангийнхан нь түүнийг "Эко" сурагч гэж дууддаг. Тэрээр гуравдугаар ангид орох жилээ Баянхошуунаас "Салхит"-д нүүж ирсэн байна. Энд нүүж ирсэн цагаас хойш эцэг эх нь гол, горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй гэж захидаг байжээ. Тэр цагаас хойш С.Буянхишиг хүү "Сэлбэ" голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг болсон байна. Тэрээр энэ голыг хоггүй цэвэр тунгалаг байлгахын тулд гурван жилийн турш цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулжээ. Ирээдүйд цагдаа болохоор зорьж байгаа.