TEDxUlaanbaatar

Санжаасүрэнгийн Оюун

Date: 2011-08-09
Posted By: Ganzorig

Хатагтай Санжаасүрэнгийн Оюун анх геологич мэргэжлээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тэрээр Чехсловак улсад бакалавр, магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Англи улсын Кэмбриджийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан юм. С.Оюун Рио Тинто ба НҮБ-ын Хөгжлийн Сангийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн.

С.Оюун 1998 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр 2007-2008 онд Гадаад Харилцааны Яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд 2003 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форумд Залуу Удирдагчаар оролцож байгаа юм. С.Оюун бол Монголын цорын ганц эмэгтэй намын дарга юм. Мөн тэрээр Монгол улсын хамгийн алдартай 10 улс төрчдийн тоонд багтдаг. С.Оюун өөрийн ах С.Зориг агсны улс төр, эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг үргэлжлүүлэхээр 1998 онд улс төрийн үйл хэрэгт нэгдэн орсон юм.

Хатагтай С.Оюун болон түүний ах С.Зориг агсны дотны нөхөд нэгдэн 1998 онд Монгол улсын ардчилал ба засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бус байгууллага болох Зориг санг байгуулсан бөгөөд одоогоор хатагтай С.Оюун тус сангийн тэргүүний албыг хашиж байна.

С.Оюун улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна Монголын Дауны Холбооны тэргүүнээр ажилладаг. Тэрээр нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. С.Оюун Англи, Орос, Чех хэлийг маш сайн эзэмшсэн. Мөн тэрээр каратэгийн хар бүстэй тамирчин юм.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09