TEDxUlaanbaatar

Нэйл Дсауза

Date: 2011-08-07
Posted By: Mungunshagai

Ноён Нэйл Дсауза нь инженер, мөн боловсролын шинэтгэгч хүн юм. Нэйл Дсауза "Teach A Class" төслийг хамтран үүсгэн байгуулагчийн хувьд Азийн орнуудын асрамжийн газруудад туслах хэд хэдэн төслүүдийг санаачилсан бөгөөд одоо Монголд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Нэйл Дсауза асрамжийн газрын хүүхдүүдэд чанартай боловсрол олгох хүсэлдээ хөтлөгдөн Cisco дахь инженерийн ажлаа орхин Сан Францискогоос замдаа гарсан юм. Нэйл Дсауза боловсролын асуудлуудыг шийдвэрлэхийн тулд их хэмжээний мөнгөн хөрөнгө эсвэл сайн дэд бүтэц байх ёстой гэдэгтэй санал нийлдэггүй. Харин тэрээр байгаа нөөц бололцоогоо ашиглан өөрчлөлт шинэчлэлийг хийж чадвал зардал багатай, ашигтай шийдлүүдийг гаргаж ирнэ гэдэгт итгэдэг. Нэйл Дсауза өөрийн энэхүү хандлагадаа үндэслэн Индонез дахь асрамжийн газруудад боловсролын hotspot-уудыг үүсгэн байгуулсан бөгөөд одоо энэ үйл ажиллагаагаа Монголд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Нэйл Дсауза одоогоор хүн бүрт цахим орчинд болон уламжлалт хэлбэрээр үнэгүй боловсрол олгох Нээлттэй Их Сургууль (Open University) системийг үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Ноён Нэйл Дсауза болон түүний удирдаж буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.teachaclass.org цахим хуудаснаас авна уу.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09