Лосолсүрэнгийн Бямба
Лосолсүрэнгийн Бямбаа нь Mandal Asset Management-д хөрөнгө оруулалтыг
удирдан ажилладаг. Мандалд орохоос өмнө тэрээр Монгол дахь Азийн
Хөгжлийн Банкинд хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан, Санхүүгийн
Зохицуулах Хороонд зөвлөхөөр ажиллаж байсан. Бямбаа нь хөгжиж буй
хөрөнгийн зах зээл, компанийн санхүү болон хөрөнгийн менежмент чиглэлээр
мэргэшсэн туршлагатай нэгэн.
Мөн тэрээр Монголын санхүүгийн зах
зээлийн холбооны дэд тэргүүн. Уг холбоо нь Монгол улс дах санхүүгийн зах
зээлийн хөгжлийг дэмжих, мэргэжлийн ёс зүй болон зах зээлд оролцогчдын
хэм хэмжээг сурталчлах, олон нийтийн санхүүгийн боловсролд хувь нэмэр
оруулах зорилготойгоор анх 2004 онд байгуулагдаж байжээ.
Бямбаа мөн
Mongolia Growth Group (TSXV: YAK)-н захирлуудын зөвлөлийн хараат бус
гишүүн юм. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн олон улсын харилцааны
баклавр, Япон улсын Васэда Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистрын
зэрэг тус тус хамгаалсан.