Крис Картрайт
Крис анх 1983 онд Англи Нуур Дүүрэг(English Lake District)-ийн Нээлттэй Боловсролоос ажлын гараагаа эхэлжээ. Туршлага хуримтлуулахын хэрээр түүний албан тушаал нэмэгдэж, Нээлттэй Боловсролын чиглэлээр өндөр мэдлэг чадвартай болж байлаа. Крис анх залуучуудын хөгжлийн хөтөлбөрүүдэд хичээл зааж байхдаа сайн бүтэц төлөвлөгөө бүхий мэргэжлийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон арга хэмжээнүүд нь гүн бат мэдлэг олж авах үндэс болдог болохыг ойлгож авсан байна. Тэрээр 1998 оноос залуучуудын хөгжилд чиглэсэн олон улсын аялалын багийг ахлан нэг сарын хугацаатайгаар дэлхийг тойрон аялах болсон. 1990 оноос ууланд авирах болон завиар аялах усан спортын үйл ажиллнуудад анхааран ажиллах болсон бөгөөд Хөгжлийн Сургалтыг боловсролын арга хэрэгслээ болгох болсон юм.
Крис дэлхийг тойрон аялах үеэрээ анх удаа Монголд ирж байлаа. Тэрээр 1988 оноос хойш нийт 230 аялалын багийг ахлан явж, дэлхийн 50 гаруй улс орнуудаар аялж байсан юм. Крис анх удаа Монголд ирээд Монголын гайхамшигтай сайхан байгаль, түүх, өв уламжлалд сэтгэл зүрх нь татагджээ. Гэвч сүүлийн үед Монголд хүн амын хэт их төвлөрөлт буюу хотжилт бий болсон нь нүүдэлчин ард түмний ахуй амьдралд дасан зохицоход бэрхшээл учруулаад байгаа юм. Тиймээс Крис 2010 онд олон улсын стандартын дагуу тоноглогдсон Нээлттэй Боловсролын мэргэжлийн арга хэмжээнүүдээр дамжуулан Монгол залуусыг хөдөө нутгийн байгальд нь буцаан аваачих зорилгоор Монголын Нээлттэй Боловсролын Институт буюу Mongolian Institute of Outdoor Learning-ыг үүсгэн байгуулсан юм.
http://www.miol.org/