TEDxUlaanbaatar

Карла О Коннер, Төмөрийн Индра

Карла О'Коннер нь Австралийн Мельбурнээс ирсэн олон нийтийн хөгжлийн ажилтан бөгөөд бүтээлч арга байдлаар нийгмийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй. Тэрээр өөрийгөө бусдад илэрхийлэх индэр, дуу хоолойгоо олох нь өмнөө буй саад бэрхшээлийг даван гарах, хамтдаа үүнийгээ ажил хэрэг болгоход хамгийн чухал зүйл гэж үздэг. Эмэгтэйчүүдийн эрхийг тодорхой түвшинд ахиулахад хувь нэмэр оруулах гэсэн хүсэл эрмэлзэл нь түүнийг Монголд авчирчээ. Энд тэрээр гэр бүл төлөвлөлт, сексийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, улмаар эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаа өөрсдөө хянан зохицуулах амьдралыг нь өөрчлөхүйц боломжийг бий болгож өгөхөд чиглэн ажиллаж байна. Карла бичин туурвих, усаг доогуур шумбах, зурах болон өмнө очиж байгаагүй шинэ газруудаар аялах сонирхолтой.

Төмөрийн Индра нь Монгол Улсад нөхөн үржихүйн эрүүл мэнд (НҮЭМ), гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ‘Мари Стопс Олон Интэрнэшнл’ Олон Улсын Байгууллагын суурин төлөөлөгч билээ. Тэрээр Монгол улсын засгийн газараас Мянганы хөгжлийн тав дах зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн бэлгийн (ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх) болон НҮЭМ- ийн салбарт явуулж буй зорилтот ажлуудад дэмжлэг үзүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. Т. Индра нь хүн амын эрүүл, тогтвортой өсөлтийг дэмжих замаар монгол хүний хөгжлийг хангах таатай орчныг бүрдүүлэхэд Мари Стопс Олон Улсын Байгууллагын оролцоог нэмэгдүүлэх тал дээр чармайн ажиллаж байна.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09