TEDxUlaanbaatar

Их Талын Джаз

Date: 2013-04-08
Posted By: Tsendmaa

Ямар ч нөхцөлд, ямар ч хөг хэмнэлтэй хоршиж чаддаг джаз хөгжим аргагүй л дэлхий дахины хөгжим. 20-р зууны эхээр АНУ-ын Нью-Орлеансын хар арьстнуудын дунд үүссэн энэ гайхалтай хөгжмийн урсгал 1912 оны үеэс джаз хэмээн нэрлэгдэх болжээ. Чухам энэ л үеэс уг хөгжмийн урсгал дэлхий нийтэд тахал мэт тархсан. Жааз нь рок энд роль ритм ба блюз, ска, регги зэргийн эх болсон юм. Энэхүү уянгалаг зөөлөн аялгууны зохицол, сэтгэлийн таашаал мэдрүүлэх гайхалтай хөгжмийг олон орны уран бүтээлчид өөрсдийн хэв маягт нийцүүлэн өөрчилж, дэлхийн өнцөг булан бүрт хүргэсэн. Манай орны хувьд джаз тийм ч өргөн хүрээнд тархаагүй. Харин 2004 оноос “Их Талын Джаз” ТББ Монгол улсад джаз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, залуу уран бүтээлч, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, жааз хөгжмийн туршлага солилцоог бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Уг ТББ нь “Их Талын Джаз” фестивалийг тогтмол зохиодог юм. Тухайн фестиваль ОХУ, Швейцар, Их Британи, Герман, Канад, АНУ, Норвеги, Монгол зэрэг орны мэргэжлийн хамтлаг, хөгжимчид оролцдог байна. "Их тал жазз" ТББ нь гадны нэр хүндтэй мэргэжлийн жазз тоглоочидтой хамтран тоглох,  жазз хөгжмийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 11 сарын 14-д "Giant Jazz" хамтлаг байгуулсан нь монголын жазз хөгжмийн урлагт нэгэн чухал үйл явдал боллоо. Уг хамтлаг нь монголдоо мэргэжлийн жазз урлагийг түгээн дэлгэрүүлэхээс гадна "Их тал жазз" ТББ -ын урилгаар ирж буй гадны зочин уран бүтээлчидтэй хамтран тоглох, монголын жазз урлагийг дэлхий дахинд таниулах, жазз хөгжмийн талаарх хүүхэд залуучуудын хөгжмийн боловсролыг хөгжүүлэх зорилготой юм.  

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09