TEDxUlaanbaatar

Зандраагийн Түмэн-Өлзий

Date: 2011-08-01
Posted By: Mungunshagai

Зандраагийн Түмэн-Өлзий нь Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохион бүтээгч МоТүӨв ХХК-ны захирал бөгөөд  дэлхийд ганц байдаг “Оюун ухааны олон улсын музей”-н үүсгэн байгуулагч юм. Түүний музей нь дэлхийн 52 орны ная гаруй үзэсгэлэнд оролцсон бөгөөд  Олон улсын үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, алт хүрэл медалийг хүртэж байсан юм. 1994 оноос хойш дэлхийн 20 гаруй орноор аялж тоглоомоо сурталчилж, мөн явсан улс орныхоо тоглоомыг цуглуулсаар одоо тус музей нь дэлхийн зуу гаруй орны тоглоом бүхий арвин баялаг үзмэртэй.

Тэрбээр анх 1955 оноос буюу 11 настайгаасаа эхлэн оньсон тоглоом сонирхон хийж эхэлсэн байна. 20 гаруй насандаа мод боловсруулах үйлдвэрт санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа үйлдвэрээс гарсан үрстийг ашиглах санаа төрж зуух зохион бүтээжээ. Мөн шувууны өдийг будганд оруулан хачин гоёмсог цэгцэг болгосон байна. Ингэж л хаягдлыг хаягдал биш болгон хувиргажээ.   З.Түмэн-Өлзий нь оньс гэдэг бол Монгол үндэсний бахархал гэж үздэг бөгөөд  оньсоор  3000 гаруй тоглоом хийж зохиогчийн эрхийг нь хамгаалж патент авсан ба  150 гаруй өөр өөр хийцтэй шатар зохион бүтээсэн байна. Учир нь шатар Монголоос гаралтай гэдгийг нотлохыг зорьдог бөгөөд орон орны шатар цуглуулдаг хоббитой юм.  Тэрбээр тун сайхан зурдаг бөгөөд  500 гаруй хөрөг, шог хошин өгүүллэг, нийтлэлийн дөрвөн ном туурвисан юм.

 Түмэн-Өлзий нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр гурвандээдсургуультөгссөн байна. 1965 ондсургуулиатөгсөөдсанхүүгийнажилтнааснамындаргахүртэлхийж явсан ба 1988 оноос өөрийн хоббиндоо хөтлөгдөн музейн ажлаа дагнах болсон байна. Тоглоом бол шинжлэх ухаан, соёл урлагийн бүтээл, хүмүүжлийн хэрэгсэлэл, тухайн улсын соёл иргэншилийн түүх байдаг гэдгээрээ бахархаж өөрийн амьдралынхаа 56 жилийг зориулж байна. 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09