Жули Велүү
Жули Велүү нь Велүү Сангийн дэд тэргүүн бөгөөд 2007 онд байгуулагдсанаас нь хойш уг сангаараа дамжуулж хөгжиж буй орнуудын өнчин ядуу хүүхдүүдэд тусалсаар иржээ. Тэрээр хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд дулаан байр, идэх хоол, боловсролоор хангах зорилготой “Children of the Peak Sanctuary Project” төслийн гол хөдөлгөгч хүч.
Сангийн ажлаас бусад үед тэрээр хөдөө монгол гэртээ нөхрийн хамт байх дуртай. Жули 2010 онд анх Монголд ирээд морь унаж сурсан ба одоо Монгол дахь олон улсын морин спортын клубтэй хамт тогтмол морь унадаг морины хорхойтон. Энэ оны эхээр тэр хоёр сонирхлоо нэгтгэж хогийн цэг дээрх хүүхдүүд, гэр бүлүүдэд зориулж 9 өдөр, 700км-ийн хандивын морин аяллыг зохион байгуулсан юм. Хогийн цэг дээрх ажлаасаа гадна тэрээр Монголд байх хугацаандаа сайн дурын Англи хэлний багш хийж, 4 тонн хандивын хувцас цуглуулан тарааж, мөн Монгол дахь олон улсын эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр 2 жил ажилласан байна.