TEDxUlaanbaatar

Жо Де Баэрдэмаэкер

Date: 2011-08-01
Posted By: Ganzorig

Доктор Жо Де Баэрдэмаэкер нь хэвлэлийн үсгийн дизайнер, хэвлэлийн дардас хөгжүүлэгч, мөн судлаач Белгийн иргэн юм. Тэрээр Рийдинг Их Сургуульд (University of Reading) Хэвлэл ба Графикын Харилцаа Холбооны чиглэлээр бакалавр зэрэг, Хэвлэлийн Дардасын Дизайны чиглэлээр магистр зэрэг тус тус хамгаалжээ. Жо Де Баэрдэмаэкер дэлхийн хэвлэлийн дардас ба олон хэлний хэвлэлийн үсэгт дизайн гаргах, судалгаа хийх, бичих сонирхолтой.

Доктор Жо Де Баэрдэмаэкерийн бүтээсэн Латин-Түвд хэлний нээлттэй фонт Lungta нь өдгөө Чикагогийн Хэвлэлийн Их Сургууль ба Оксфордын Хэвлэлийн Их Сургуульд ашиглагдаж байна. Мөн тэрээр Брусселс дахь Орчин Үеийн Урлагийн Төв болох Виелс (Wiels, Centre of Contemporary Art in Brussels), Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ноттингхам Контемпорари (Nottingham Contemporary, UK), Вижуал Эдишнс (Visual Editions) зэрэгт зориулан хэвлэлийн үсгийн дизайн гаргасан юм.  Жо Де Баэрдэмаэкер бол Бельги улсын төлөөлөгч бөгөөд Олон Улсын Хэвлэлийн Графикын Холбоо (Association Typographic Internationale - ATypI)-ны удирдах зөвлөлийн сонгогдсон гишүүн юм.

Жо Де Баэрдэмаэкер 2010 онд Леверхүлм Траст (The Leverhulme Trust)-аас Залуу Амжилт Тэтгэлэгээр шагнагдсан бөгөөд энэ нь түүнд Рийдинг Их Сургууль (University of Reading)-ийн Хэвлэлийн Дардас ба График  Харилцаа Холбооны Тэнхимд “Монгол бичиг: метал хэлбэрээс дижитал фонтруу шилжүүлэх” төсөл дээр докторын дараах судалгаагаа хийх боломжийг олгожээ.  

Түүний судалгааны ажил нь хэвлэмэл Монгол бичгийн хувьслын бүрэн түүхийг харуулах, мөн уламжлалт монгол бичигт зориулсан шинэ дижитал фонт загварчлах ба хөгжүүлэх дадлагад чиглэсэн заавар гаргах зорилготой юм. Доктор Жо Де Баэрдэмаэкер энэхүү судалгаандаа орчин үеийн зайлшгүй чухал дүн шинжилгээг дэмжихэд өргөн хүрээний түүхийн судалгааг ашигладаг өөрийн бүтээсэн Түвд үсгийн хэлбэрийг хөгжүүлэх ба шалгахад хэрэглэсэн аргуудыг ашиглаж байгаа юм.

Доктор Жо Де Баэрдэмаэкерийн судалгааны ажлын гол зорилго нь Монгол бичгийн хэвлэлийн дардасын дүрслэлийн ба техникийн чанарыг тодорхойлох ажлыг хөгжүүлэх, Монгол үсгийн хэв ашиглаж буй хэвлэлийн компаниудын хүрээг тодорхойлж, бие даасан хэвлэлийн дардас хөгжүүлэгчид ба хэвлэлийн материалын компаниуд, хэвлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагуудыг хооронд нь холбох, Монгол үсгийн хэв хэрхэн хөгжүүлэгдсэнийг илрүүлэх, уламжлалт монгол бичигт зориулсан шинэ дижитал фонт хөгжүүлэх заавар гаргах зэрэг юм.

Тус төслийн цахим хуудас (www.mongoliantype.com) дээр Монгол үсгийн хэвлэлийн дардасын өгөгдлийн сантай холбоотой онолын дүн шинжилгээгээр батлагдсан өнөөгийн олдворууд ба хэрэглэх зааврууд олон нийтэд нээлттэйгээр байршуулсан байна. Монгол хэл, соёлын эрдэмтнүүд, хэвлэлийн түүх судлаачид, хэвлэлийн мэргэжлийн дизайнерууд, програм хөгжүүлэгчид, номын санчид, хэл шинжээчид, эрдэмтэд болон бусад Латин бус үсэг ба үсгийн загварчлал сонирхдог хэн бүхэн дээрх цахим хуудсаар зочлон өгөгдөлд нэвтрэх боломжтой юм.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09