TEDxUlaanbaatar

Жамбалсүрэнгийн Золбаяр

Date: 2012-08-23
Posted By: Uyanga

Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр нь 1979 оны 6-р сарын 28-нд дэлхийн хоёрдхуй коммунист орон болох БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотноо нүүдэлчин болон суурин гаралтай гэр бүлд, дунд хүү болон мэндэлжээ. Тэрээр 8 нас хүртлээ эх орон, уламжлалт соёлтойгоо танилцаж, улмаар гэр бүлийн хамт ЗХУ-ын Эрхүү хотод 5 жил гаруй амьдарсан бөгөөд хоёр өөр соёл иргэншлийн хоорондын ялгааг өөрийн биеэр мэдэрч, хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншил болох нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, амьдралыг мэдрэх мэдрэмж нь суурин, слав хүмүүсээс өөр болохыг ойлгосон байна.

Хөгжлөөрөө илүү ЗХУ-аас эх орондоо эргэн ирэхэд хаалттай нийгэмд амьдарч буй үеийнхнээсээ хамаагүй өргөн хүрээнд сэтгэж байсан тул коммунизмын төмөр тор нурж эхэлсэн 1990-ээд оны эхэн үед дэлхий ертөнцийн мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд өөртөө тусгаж, орчныхоо хүмүүсээс түрүүлж сэтгэж эхэлжээ.

Эх орондоо эргэн ирээд коммунист системийн баталгаатай ажиллагааг хангах зорилгоор өндөр чанартай боловсон хүчин бэлддэг байсан, хүнд сурталтай 23-р тусгай дунд сургуулийн 5 дугаар ангид орж, тус өдрөөс эхлүүлэн сурагчдад Bitbox, Hip Hop, Techno зэрэг дэлхийн орчин үеийн хөгжмийн соёлыг сурталчилж байсан бөгөөд, төгсөх жилдээ сургуулийнхнаа  Party-нд уриалж, нууцаар арга хэмжээ зохиосноос болж сургуулиасаа хөөгдөх шахсан Ж.Золбаярт энэ бүх туршлага нь дараагийн ажлаа амжилттай хэрэгжүүлэх суурь болжээ.

Орос хэл монголын нийгмийн боловсролыг тодорхойлогч гол байр сууринаас бууж, харин англи хэл дэлхийн мэдлэгт хүргэх зам болж эхэлсэн 1990-ээд оны төгсгөл үед МУИС-ийн ОУХДС-ийн Япон хэлний ангид Ж.Золбаярыг оруулсан нь СУИС-д суралцах түүний хүслийг үл ойшоосон гэр бүлийнх нь шийдвэр байлаа.  Олон улсын харилцаа, гадаад хэл, нийгэм судлал, бодлого боловсруулах арга барилыг сурч эхэлсэн эхний жилээс “Мэдлэг ба Түүний Хүч” хэмээгч онолыг огоорсон тэрээр төөрсөн нийгэмдээ өөрчлөлтийг мэдрүүлж, өөрийнхөө боломж чадварыг шалгах үүднээс Электро Хувьсгалыг санаачлан 8 жилийн хөтөлбөр боловсруулж, Амай гэх нэрийн дор уран бүтээлээ туурвиж, бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ.

Коммунизмын дараах өөрчлөлт шинэчлэлийн аравхан жилд Улаанбаатар хотод дэлхийн стандартын амьдралын эхний шинж тэмдгүүд болох тансаг байр, унаа, үйлчилгээний газрууд бий болж байсан ч 10 үеэр хаалттай нийгэмд амьдарсан хүмүүсийн сэтгэлгээ нээгдэх болоогүй байлаа. Урлагийн төрлийн нэг болох оюун сэтгэлгээг нээгч дуу хөгжмийг бусдаас өөрөөр мэдэрдэг байсны хувьд Амай тухайн үед дэлгэрсэн байсан Рок, Поп, Хип Хоп гэх даяаршлын урлагт Электро, Транс, Чилл Аут урсгалуудыг нийгэм судлалын үндсэн дээр бодлоготойгоор сурталчилсан тул 8 жил бус 5 жилийн дотор монголын залуучуудын 70-80 хувь нь энэ хөгжмийн урсгалыг хүлээн зөвшөөрч, сонсох дуртай болсон юм.

2005 оны дунд үе гэхэд Амайгийн Электро хөгжмийг түгээх ажил дуусаж,  15 гаруй жил мөрөөдөж байсан “Дэлхийг тойрох” төлөвлөгөөгөө биелүүлэх ажилдаа оржээ. 4-5 хэлээр чөлөөтэй харьцаж, гадаад улс орнуудын түүх, соёл, ёс заншил, шашин шүтлэгийг судалж, аялах бэлтгэлээ хангасан тэрээр хөгжим, видеоны чиглэлээр ажиллуулж байсан өөрийнхөө студиээ зараад, аяллаа тодорхой хугацаанд бие даан санхүүжүүлэв.

005 оны 11-р сарын 4-ний өдөр үүргэвчээ үүрэн, аян замд гарахдаа 2 жилийн хугацаанд ОХУ, Европ, хойд Америк, Азийн нийт 22 улс орноор аялж, эх орондоо зүүн зүгээс эргэн ирэхээр төлөвлөж байсан ч 4 сарын дараа чиглэл, бодлого өөрчлөгдөж, монгол хүний мөр гараагүй Араб, Африк, Төв Азийн орнуудыг зорьсон юм.

 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09