Докино
Докино нэртэй зураач, уран бүтээлч.
Тэрээр Монголд төрж өссөн, АНУ-д зураг чимэглэлээр мэргэшсэн зураач юм. Докино уран зургийн чиглэлээр Хартфордын Их сургуулийн уран зургийн сургууль, Леслигийн Их сургуулийн харьяа Бостоны Урлагийн дээд сургуульд суралцан тѳгссѳн. Зураач мэргэжлээрээ олон янзын плакат, сд пянзны гадаргуу зураг, ном ба сэтгүүлийн зурагнуудыг мэргэжлийн түвшинд гаргаж байсан ба ѳѳрийн гэсэн хүүхдийн ном бичиж байсан, яг одоогоор тэр бүтэн цагаар багшилж мѳн зураач мэргэжлээрээ ажилж байгаа юм. Өөрийн мэргэжлийн чиглэлийн дагуу Америкийн Массачусетсс муж улсын захиалгат хувцасны нэртэй компани болох Сондра Селли Ко (Sondra Celli Co http://sondracelli.com) -д гоёлын хувцасны Сваровски болор чимэглэлийн загвар зохиогчоор олон жил ажилласан. Эйми Импэй-гийн "Цаас, Гоёл ба Эрхэм Тансаг" (Paper Gowns and Glory http://www.papergownsandglory.com) компанид захиалгат цаасан урлагын хувцасны загвар зохион бүтээгч ба чимэглээчээр мөн Диана Бигда зураач (http:/www.corbisimages.com/photographer/diane-bigda)-тай хамтран загварын сэтгүүл, уран зургийн галлерейд тойм, шүүмж бичих зэрэг мэргэжлийн ажлуудыг туслах зураачаар ажиллаж байсан. Докино зөвхөн өөрөө зураад зогсохгүй АНУ-ын Бостоны Зургийн дээд сургуульд мэргэжлийн хичээлүүдийг бэлтгэн зааж байсан ба Улаанбаатар хотын Хобби дунд сургуульд бага насны хүүхдүүдэд зургийн хичээл мѳн Сити Дээд Сургуульд зураг дизайны багшаар ажиллаж сурч мэдсэнээ шавь нартайгаа харамгүй хуваалцдаг тэргүүний залуу багш нарын нэг юм. Докино уран зургийн олон төрлийн уламжлалт хэлбэрүүдийг ашиглан өөрийн бүтээлийг хийдэг бөгөөд түүний хувийн уран бүтээл нь сьюрреал чиглэлийн содон сэдэв бүхий зургуудыг гүн далай тэнгисийн амьтадыг оролцуулан зурсан байх бөгөөд маш тод өнгөний хослолтой. Түүний зургууд эмэгтэйлэг шинж чанарыг илүүтэйгээр агуулсан ба сэтгэлийн онцгой хөдлөлүүдийг түүний зургуудаас мэдэрнэ.
Зургийн Портфолио dokino-art.daportfolio.com -аас үзнэ үү.
И-мэйл: [email protected]