Дашдоржийн Наранбаатар - Бэрхшээлийг даван туулах
Доктор Дашдоржийн Наранбаатар бол маш энгий даруу түүхтэй нэгэн. Тэрээр Говь-Алтай аймагт Алтайн уулс говийн элсээр хучигдсан нүцгэн хад чулуудтай нийлдэг Монголын баруун өмнөд бүсэд төрж өсчээ. Доктор Наранбаатар одоогоор АНУ-ын хамгийн том Энергийн Салбарын үндэсний ууган шинжлэх ухаан, инженерингийн судалгааны лаборатори болох Аргонны Үндэсний Лабораторид Ахьсан Түвшний Фотоны Эх Сурвалжийн физикч эрдэмтнээр ажиллаж байна.
Доктор Наранбаатарын судалгаа нь энергийн хувиргалтаас эхлээд протейны бүтцийн өөрчлөлт хүртэл маш өргөн сэдвийг хамарсан байдаг. Тэрээр АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн Тэмдэглэл, Физик Химийн Сэтгүүл, Синкротрон Туяаны Сэтгүүл, Биохими, Биофизикийн Сэтгүүл гэх мэт мэргэжил нэгт эрдэмтдэд зориулсан шинжлэх ухааны алдартай сэтгүүлүүдэд өөрийн арав гаруй бүтээлүүдээ хэвлүүлжээ. Тэрээр шинжлэх ухааны судалгаа хийхийн зэрэгцээ ашгийн төлөөх байгууллагын хөрөнгө ба ашиг орлогын тодорхой хувийг халамжийн үйл ажиллагаануудад зориулах загварыг туршин үзэж, хувиараа эрхлэх бизнест хөрөнгө оруулалт хийжээ. Түүний энэхүү санаачлагын гол зорилго нь улс эх орныхоо тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах явдал юм.
Дашдоржийн Наранбаатар 2006 онд Пурдуй Их Сургууль (Purdue University)-д физикийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнд докторын дараах ажлаа бичсэн юм. Д.Наранбаатар нь гэргий Ц.Энхжаргал болон 4 настай охин Есүгэн, 2 настай хүү Аргун нартайгаа амьдардаг.