TEDxUlaanbaatar

Дашдоржийн Наранбаатар

Date: 2011-07-08
Posted By: Mungunshagai

Доктор Дашдоржийн Наранбаатар бол маш энгий даруу түүхтэй нэгэн. Тэрээр Говь-Алтай аймагт Алтайн уулс говийн элсээр хучигдсан нүцгэн хад чулуудтай нийлдэг Монголын баруун өмнөд бүсэд төрж өсчээ. Доктор Наранбаатар одоогоор АНУ-ын  хамгийн том Энергийн Салбарын үндэсний ууган шинжлэх ухаан, инженерингийн судалгааны лаборатори болох Аргонны Үндэсний Лабораторид Ахьсан Түвшний Фотоны Эх Сурвалжийн физикч эрдэмтнээр ажиллаж  байна.  

Доктор Наранбаатарын судалгаа нь энергийн хувиргалтаас эхлээд протейны бүтцийн өөрчлөлт хүртэл маш өргөн сэдвийг хамарсан байдаг. Тэрээр АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн Тэмдэглэл, Физик Химийн Сэтгүүл, Синкротрон Туяаны Сэтгүүл, Биохими, Биофизикийн Сэтгүүл гэх мэт мэргэжил нэгт эрдэмтдэд зориулсан шинжлэх ухааны алдартай сэтгүүлүүдэд өөрийн арав гаруй бүтээлүүдээ хэвлүүлжээ. Тэрээр шинжлэх ухааны судалгаа хийхийн зэрэгцээ ашгийн төлөөх байгууллагын хөрөнгө ба ашиг орлогын тодорхой хувийг халамжийн үйл ажиллагаануудад зориулах загварыг туршин үзэж, хувиараа эрхлэх бизнест хөрөнгө оруулалт хийжээ. Түүний энэхүү санаачлагын гол зорилго нь улс эх орныхоо тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах явдал юм. 

Дашдоржийн Наранбаатар 2006 онд Пурдуй Их Сургууль (Purdue University)-д физикийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнд докторын дараах ажлаа бичсэн юм. Д.Наранбаатар нь гэргий Ц.Энхжаргал болон 4 настай охин Есүгэн, 2 настай хүү Аргун нартайгаа амьдардаг.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09