TEDxUlaanbaatar

Бэнж Бинкс

Date: 2011-06-09
Posted By: Nomin

Benj Binks

Баримтат кино найруулагч, зурагчин, блог нийтлэлч Бэнж нь Австралийн Вайлэт (Violet) хотын фермерийн аж ахуйд төрж өссөн.

Үзэх зурагтгүй өнгөрүүлсэн хүүхэл нас нь түүнийг адал явдалд дурлагч, шинийг нээн илрүүлэх хүсэл тэмүүлэлтэй болоход нь нөлөөлсөн бөгөөд энэ нь яваандаа түүнийг дэлхий ертөнцөөр аялахад нь хөтөлжээ. Бэнж Амазон (Amazon)-оос зохион байгуулсан Камбожруу дугуйгаар аялах сайн дурын хөдөлгөөнд оролцсоноосоо хойш шинэ газраар зочилж, олон янзын соёлтой өөр өөр хүмүүстэй танилцаж, төрөл бүрийн түүх сонсох дуртай болсон юм. Өнгөрсөн хугацаанд тэрээр энэхүү өөрийн үзэж туулсан адал явдлаа бичих, гэрэл зурагт буулгах, кино хийх гэх зэргээр олон нийтэд хүргэж байлаа.

Тэрээр 2004 онд Транс-Сибирь (Trans-Siberian)-д  ажиллаж байхдаа Монголын нэгэн хип хоп шөнийн клубт анх орж байсан бөгөөд 2007 оноос хойш Mongolian Bling-т ажиллаж байна.

Бэнж өнөөгийн залуучуудын хошууран шүтэж буй барууны соёлоос илүүтэйгээр эртний сайхан өв уламжлалтай улс орнуудад сэтгэл зүрх нь ихээр татагддаг байв. Бэнж кино хийх хүсэлдээ хөтлөгдөн 3 жилийн дараа нутагтаа буцаж, Монголын залуучууд болон орчин үеийн соёлын тухай баримтат кино хийхээр ажиллаж эхэлсэн.

Mongolian Bling нь устан үгүй болох вий хэмээн ахмад настнууд эмээдэг тус улсын өв уламжлал өнөөгийн залуучуудын амьдралд хэрхэн холбогддог талаар нээн илрүүлдэг. Бэнж 4 жилийн өмнө төсөл дээр ажиллаж байхдаа орчин үеийн Монголын залуучууд ба Улаанбаатар хотын хип хоп хэмнэлийн далд холбоог олж харсан юм.

Тэрээр Монголд 10 дахь удаагаа ирж байгаа бөгөөд албан ёсны оршин суух эрх авахаар хүлээж байгаа юм.

Mongolian Bling төслийн хугацаа 2012 онд дуусах юм.

www.mongolianbling.com
www.benjbinks.com

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09