TEDxUlaanbaatar

Бид үүнийг Монголд хийх хэрэгтэй

Date: 2011-03-16
Posted By: Mend-Orshikh Amartaivan

Монголд TEDx арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаа нь өмнө нь нэгнийгээ таньдаггүй байсан хоёр найз буюу АНУ-н “Энх тайвны корпус”-н сайн дурын ажилтан Трэвис Хэлстром, Монголын “New Media Marketing Агентлаг”-н үүсгэн байгуулагч Амартайвны Мэнд-Орших нарын энгийн санаагаар эхэлсэн юм. Тэд хоёул TED-д дуртай байсан бөгөөд жилийн жилд маш олон видео бичлэгүүд үзэн санаа авч Монгол нутгийн эсрэг хоёрталд “Бид үүнийг Монголд хийх хэрэгтэй” хэмээн ижил зүйлийг бодсоор иржээ.
Тэд хэдэн сарын дараа TED.com онлайн нийгэмлэгийн тусламжтайгаар нэгнийгээ олсноор улсын өнцөг булан бүрээс чадварлаг Монгол залуусаар багаа бүрдүүлсэн ба TEDx Улаанбаатар арга хэмжээг зохион байгуулах албан ёсны эрхээ авсан юм. Энэхүү зөвөлгөөн нь нийслэл Улаанбаатар хотод болох бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа нь Монголын Улсын түүхэнд анх удаа болох гэж байгаа юм. Бүх салбарын төлөөлөл болсон олон төрлийн илтгэгчид цугларч, орчин үеийн эдийн засгийн стратегиас ардын хөгжмийн тоглолт хүртэл өргөн цар хүрээнд өөрсдийн тусгай мэдлэг, алсын хараа, хэтийн зорилтоо хуваалцана. Зуун зууны туршид уламжлагдан, заншил болсоор ирсэн Монголын цэцэн ухаан нь TEDx Улаанбаатар арга хэмжээний анхаарал татсан зүйл болох ба дээр үүнийг дэлхий дахинтай хуваалцах гэж байгаадаа бид маш их баяртай байгаа бөгөөд үүнээс илүү сэтгэл хөдөлгөм зүйл гэж үгүй билээ.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09

​Өнөөдөр бол TEDxUlaanbaatarLive 20
Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн эзэмшсэн салбартаа манлайлж, өөрийн ажил үйлсэ

Read more » 2014/03/20

ТЭДхУлаанбаатарШууд2014- Ердөө л 4-
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг, хамгийн онцгой, хамгийн шинэл

Read more » 2014/03/16