Банзрагчийн Баясгалан
Монголын математикийн олимпиадын зохион байгуулах хорооны
Улаанбаатарын математикийн нээлттэй семинарийн тэргүүн, санаачлагч.
Улаанбаатар хотод 1-р дунд сургуулийг төгсч бүрэн дунд боловсрол, Екатеринбургт Уралын их сургууль, математикийн магистр, мөн сургуульд аспирантур, математикийн доктор зэрэг хангасан.
1987-1996 онд УБДС-д (хуучнаар) багш, тэнхимийн эрхлэгч, 1996-2000 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд секторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2000-2006 онд БОЯ-д (хуучнаар) мэргэжилтэн, газрын дарга, 2006 оноос бие даасан судлаач, 1993 оноос Олонлог сэтгүүлийн эрхлэгч, 2002 оноос Олонлог сургуулийн үүсгэн байгуулагчаар ажиллаж байгаа билээ.
2000 оноос байгаль орчны чиглэлээр судалгаа, бодлогын 10 гаруй ном, бүтээл
2005 онд Оросын Шинжлэх ухааны Академийн төв хэвлэлийн "Успехи математических наук" сэтгүүлд түүний судалгааны гол үр дүнгүүд болох 9 теоремийг нь математикийн амжилт хэмээн зарлажээ.