TEDxUlaanbaatar

Балжиннямын Намираа

Date: 2013-11-25
Posted By: Uyanga

Балжинням овогтой Намираа нь 1980 онд Улаанбаатар хотод жирийн сонсголтой төрсөн. Нийслэлийн 43-р дунд сургуульд 6-р анги хүртлээ сурч байгаад 12 настайдаа буюу 1992 онд менингит өвчний улмаас сонсголоо алдсан тул сонсголгүй хүүхдийн тусгай сургууль болох 29-р дунд сургуульд 1994 оноос шилжин суралцаж 1997 онд бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй төгссөн. Уг ондоо тухайн үеийн Мэргэжил Сургалтын Тусгай Төв буюу одоогийн Сэргээн Засалтын Үндэсний Төвд оёдолчин мэргэжлээр суралцаж 1998 онд төгсөөд оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад 1999 онд Ажилчин Залуучуудын 2-р дунд сургуульд орж 2001 онд бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгссөн. Уг ондоо МУИС-н Монгол Судлалын сургуульд элсэн орж 2005 онд Эх Бичиг судлаач, Төвдөч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн. Уг ондоо МУБИС-ийн Боловсрол Судлалын тэнхимд магистрантаар орж 2007 онд Боловсрол Судлалын магистр зэрэгтэй төгссөн. МУБИС-д суралцаж байх үедээ буюу 2005-2009 онуудад Үндэсний Номын Санд ACIP (Asian Classic Input Project) төсөл дээр ажиллаж байгаад 2009 онд Япон улсын Nippon Foundation-ы тэтгэлэгээр Gallaudet University-д суралцахаар явсан. Эхний нэг жил Англи хэлний бэлтгэлд Англи хэл, Америк дохионы хэлд суралцаж  2010 онд Боловсрол Судлалын тэнхимд магистрантур болсон. 2013 оны 8-р сард Gallaudet University-г Сонсголгүйн боловсрол судлалаар (Deaf Education) мастер, бага насны сонсголгүй хүүхдийн боловсрол судлал (Early Intervention for the Deaf) мэргэшлээр graduate certificate зэрэгтэй төгсөж эх орондоо ирсэн. Одоо МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын цагийн багш хийж байгаа бөгөөд түүний туйлын зорилго бол Монголын Сонсголгүй хүүхдийн боловсролыг шинэ шатанд гарган хөгжүүлж сонсголгүй мянга мянган иргэдийг нийгэмд бие даан амьдрах, ажиллах, суралцах чадвартай иргэд болгоход хувь нэмрээ оруулах явдал юм.

 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09