TEDxUlaanbaatar

Бадамжавын Болдсайхан

Date: 2011-08-06
Posted By: Mungunshagai

Б. Болдсайхан нь 1975 онд АУДС, 1990 онд Шинэ-Делийн Хинди хэлний төв дээд сургууль төгссөн. 1998 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, 2002 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2003 онд ШУТИС-ийн профессор цол олгосон. Эрдэм шинжилгээний байгууллагад тасралтгүй 33 жил ажилласнаас 1980-1985 онд ЭМЯамны Ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан‚ 1985-1990 онд ШУА-н Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан‚ 1990-2000 онд Ардын эмнэлгийн хүрээлэн буюу Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорраци зэрэг газруудад эрдэм шинжилгээний ахлах ажилтан,  секторын эрхлэгч‚ төслийн удирдагчаар ажиллаж байсан. 2000 оноос УКТЭ-ийн УАТасгийн эрхлэгч, ШУТИС-ийн Систем судалгааны төвийн захиралаар одоог хүртэл ажиллаж байна.

Б.Болдсайхан нь ШУАкадемаас 5 жил тутам шалгаруулдаг байсан шилдэг бүтээлийн шагналын 1985-1990 оныхыг “Монголын уламжлалт анагаах ухаан” номоороо авчээ. Мөн Монгол туургатны шилдэг бүтээлийн шагнал, 2002 онд “Их нууц тарнийн ёс” номоор Лондон дахь төвдийн фондын шагнал, 2003 онд “Буддын сургаал ба Шинжлэх ухаан” номоор ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн тэргүүн шагналыг авчээ. Бичсэн бүтээлүүдээрээ олон улсын намтар судлалын “XXI зууны онцлох хүн” Алтан номонд бичигджээ.

Б.Болдсайхан нь “Азийн эрүүл мэнд, байгаль орчин” эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээлэл төвлөрүүлэх Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудын хамтарсан төсөлд оролцож “Азийн байгалийн баялаг” гэсэн гурван CD-ROM хийлцжээ.

Японы JICA-ийн шугамаар “Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах” гурван боть ном хийхэд оролцсон.

Тэрээр 1990 оны эхээр ТИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран Шинжлэх ухаан, боловсролын яамны “Оточ” гэсэн программ хангамжийн төслийг удирдан хийжээ. Энэ ажлаараа эртний анагаах ухааны уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны эксперт системтэй холбох ажлыг анх удаа дэвшүүлэн тавьсан байна.

Мөн Оросын ШУФондын төслөөр Сибирийн салбарын эрдэмттэй хамтран “Монгол Түвд эмнэлгийн уламжлалаар Теле-анагаахын динамик оношлогоо хийх нь” гэсэн чиглэлээр мэдээлэлийн технологийн системийг боловсруулах монголын талын төслийн удирдагчаар ажиллаж байна.

Сүүлийн үед даяарчлалтай холбоотойгоор Биотехнологийн байгалийн нөөцийн тухай мэдээлэл, тэдгээрийн уламжлалт хэрэглээг орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар ашиглах боломжийг талаар эрэл хайгуул эрчимжиж байгаа билээ. Үүнтэй уялдуулан Монголчууд дэлхийн түвшинд хийж бүтээж, хүлээн зөвшөөрөгдөхүйц ажлын нэгэн гарц нь Уламжлалт мэдлэгт тулгуурласан шинэ бүтээл гэдэгт Б.Болдсайхан судалгааны ажлаа чиглүүлсээр иржээ.

Болдсайхан нь ЮНЕСКО-ийн Био ёс зүйн шинжээч, Био ёс зүйн холбооны тэргүүн, Боловсролын шинжлэх ухааны академийн академич, Ниппон сангийн монгол дахь салбарын мэргэжлийн зөвлөлийн тэргүүн  гэсэн олон улсын болон олон нийтийн байгууллагын сонгуультай.

 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09