TEDxUlaanbaatar

Агваанлувсангийн Ундраа

Date: 2011-07-06
Posted By: Mungunshagai

Агваанлувсангийн Ундраа нь Монгол Улсын Гадаад Явдал, Худалдааны Яамны Ерөнхий Элчин Сайдын хүндтэй албыг хашдаг.

А.Ундраа 1973 онд төрсөн. Тэрээр Монгол Улсын Их Сургуульд 1995 онд онолын физикийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. Дараа нь тэрээр Итали улсын Триестэ (Trieste, Italy)-д байрлах Олон Улсын Онолын Физикийн Судалгааны Төвд Өндөр Эрчим Хүчний Физикийн курсыг амжилттай дүүргэж, диплом гардан авсан. А.Ундраа 2002 онд АНУ-ын Хойд Каролина Мужийн Их Сургуульд цөмийн физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Доктор А.Ундраа АНУ-ын Калифорниа муж дахь Лоренс Ливерморын Үндэсний Лаборатори (Lawrence Livermore National Laboratory)-д хэдэн жил ажилласан бөгөөд түүний бүтээлүүд нь цөмийн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд олонтаа хэвлэглэж байлаа.

Доктор А.Ундраа Станфордын Их Сургуульд зочин багшаар ажиллаж байхдаа цөмийн түлшний эргэлтийн судалгаагаа хийжээ. Мөн тэрээр Станфордын Олон улсын бодлого судлалын хөтөлбөрт цөмийн эрчим хүчний бодлогын сүүлийн үеийн асуудлуудын талаар хоёр жилийн турш лекц уншсан юм. Доктор А.Ундраа өмнө нь 2008 ба 2010 онуудад Монгол Улсын Гадаад Явдлын Яамны Сайдын Зөвлөхөөр хоёр ч удаа ажиллаж байсан юм. Мөн тэрээр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратеги Судлалын Институтид орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай.

Монгол улсын гадаад харилцааг төлөөлөн ажиллаж буй томоохон дипломатуудын нэг Доктор А.Ундраа нь Монголын хамгийн анхны эмэгтэй элчин сайд төдийгүй цөмийн эрчим хүчний асуудалд анхаарлаа бүрнээ хандуулсан анхны элчин сайд юм. 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09