TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatarLive "The Future You" Live from TED2017

Date: 2017-03-15
Posted By: Sunya

"The Future You" Live from TED2017!


Жил бүр дэлхийн шилдэг бүтээгч, сэтгэгч, шинийг сэдэгч нар цугладаг TED2017 арга хэмжээ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Канад улсын Ванкувер хотноо болох гэж байна. TED-ийн энэхүү хамгийн том арга хэмжээний үеэр толилуулах цоо шинэ илтгэлүүдийг кино театрт, монгол хадмал орчуулгатайгаар нэгэн зэрэг хүргэдэг TEDxUlaanbaatarLive үйл ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уламжлал ёсоор зохион байгуулагдана.
Жил бүр энэхүү чуулга хуралдаанаар нийгэмдээ хамгийн их өөрчлөлт авчирч буй мэргэжилтнүүд өнөөгийн нэн чухал асуудлуудыг хэлэлцэж, ирээдүйг аль чиглэлд чиглүүлэхийг хүсч буйгаа илтгэл хэлбэрээр хүргэдэг билээ. Энэ жилийн арга хэмжээгээр шинэ цагийн ажлын хэв маяг, цахим ертөнцөөр дөрөөлсөн хүмүүсийн харилцаа, өөрчлөгдөн хувьсаж буй хорвоо дэлхий, хагарал бутрал, нэгдмэл амжилт, хиймэл оюун ухаан гээд санаанд багтамгүй олон асуудлыг "Ирээдүйн Та" сэдвийн дор хөндөх болно. "ИРЭЭДҮЙН ТА" ямар болохыг мэдэхийг хүсвэл бүртгэлээ амжиж хийлгээрэй. TEDxUlaanbaatarLive 2017 дээр уулзацгаая!

Оролцох: http://bit.ly/2oO1r8I

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09