TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сургалтын Бүртгэл
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн хэн бүхэн өөрийн дуртай, үнэ цэнэтэй TED, TEDx Илтгэлгэлүүдийг бүх хэл рүү орчуулах боломжтой болгон TED Нээлттэй Орчуулгын Төслийг эхлүүлсэн билээ. Өдгөө 108 хэлний 19969 сайн дурын орчуулагч нар 71436 орчуулгыг хийж, шинэ санаа санаачлагааар дүүрэн илтгэлүүдийг сая сая хүнд, хэл дамнан хүргэсэн билээ.
Монголоос TED Нээлттэй Орчуулгын Төсөлд идэвхитэй оролцдог хэн бүхэнд зориулан, Дараахь сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын ерөнхий агуулга:
- TED, TEDx, Нээлттэй Орчуулгын Төсөл гэж юу вэ,
- OTP-д нэгдсэнээр ямар давуу талтай вэ,
- Amara.org: Орчуулгын үйл явц, үе шат
- Монгол хэлний дүрэм,
- Орчуулагчдын ашиглах материал, нөөц
зэрэг багтсан болно. Бүртгэл хязгаартай тул яараарай!
Сургалттай холбоотой асуух, лавлах зүйлс байвал: [email protected], https://www.facebook.com/OTPMongolia хаягуудаар холбогдоорой.