TEDx Events
Хэзээ: 2018.05.05 Хаана: Corporate Hotel and Convention Centre, Concert Hall ОРОЛЦОХ: www.ticket.mn
Хэзээ: 2017.04.27 Цаг: 19:00 - 21:00 Хаана: iCinema (УИД-н 5 давхарт) ОРОЛЦОХ: http://bit.ly/2oO1r8I
Хэзээ: 2017.05.27 Цаг: 10:00 - 18:00 Хаана: Corporate Hotel and Convention Centre, Concert Hall ОРОЛЦОХ: www.ticket.mn
Хэзээ: 2015 оны 06-р сарын 06 өдөр, Цаг: 09:00-18:40, Хаана: Төрийн Тусгай Хамгаалалтын Их Тэнгэр Цогцолбор
Хэзээ: 2015 оны 5-р сарын 23-нд Хаана: Мишээл Экспо, 10:00-17:00
Хэзээ: 2015 оны 5-р сарын 30 Хаана: Black Box Theater Цаг: 09:00 - 17:00
Хэзээ: 2014 оны 11 сарын 16-нд Хаана: Шинэ Монгол Ахлах Сургууль 10:00-16:00 (Бүртгэл: 9:00-10:00)
Хэзээ: 2014 оны 10 сарын 12-нд Хаана: Тэнгис Кино Театрт 17:10 - 21:00 (Бүртгэл: 17:10-17:40)
Хэзээ: 2014 оны 9-р сарын 13 Хаана: Төрийн Ордон
Хэзээ: 2014 оны 03 сарын 20-нд Хаана: Тэнгис Кино Театрт 18:30 - 23:00
Хэзээ: 2013 оны 12 сарын 7-нд Хаана: BlackBox Theatre 10:00AM - 18:00PM
Хэзээ: 2012 оны 9-р сарын 22 өдөр, Хаана: БлакБокс Театр
Хэзээ: 2012 оны 4-р сарын 7 өдөр, Хаана: БлакБокс Театр, Хугцаа: 12:30pm - 5:00pm
Хэзээ: 2011 оны 8-р сарын 20, Хаана: БлакБокс Театр, Хугацаа: 08:30am - 8:00pm
TEDx үйл ажиллагааны тухай
TED нь “шинэ сайхан санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг үүсгэн бий болгосон юм.
TEDx нь хүмүүс өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцдаг бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм. Бидний зохион байгуулж буй TEDxUlaanbaatar нь мөн адил бие даасан TED арга хэмжээ билээ. TEDxUlaanbaatar арга хэмжээний үеэр жижиг бүлгийн хүрээнд TEDTalks бичлэгүүд дээр тавигдсан асуудлууд болон илтгэгчдийн хөндсөн сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм.
TED чуулга уулзалтаас TEDx хөтөлбөрт зориулан ерөнхий удирдамж гаргадаг хэдий ч бидний зохион байгуулж буйтай ижил TEDx арга хэмжээнүүд нь бие даан зохион байгуулагддаг.
TED үйл ажиллагааны тухай
TED нь шинэ санааг түгээх зорилготой ашгийн бус байгууллага юм. Хорин таван жилийн өмнө Калифорниа-д дөрөв хоног үргэлжилсэн чуулга уулзалтыг анх зохион байгуулснаас хойш TED нь дэлхийг өөрчлөх маш олон шинэ санаануудыг дэмжих үйл ажиллагаа болон хөгжсөн юм.
Жил бүр зохион байгуулагддаг TED чуулга уулзалт нь дэлхийн шилдэг сэтгэгчид болон бүтээн байгуулагчдыг 18 минут илтгэл тавихыг урьдаг. Тэдгээр илтгэлүүдийг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэж болохоор байрлуулдаг. Билл Гейтс (Bill Gates), Ал Горе (Al Gore), Жэйн Гүүдалл (Jane Goodall), Элизабет Гилберт (Elizabeth Gilbert), ноён Ричард Брансон (Sir Richard Branson), Нандан Найлкани (Nandan Nilekani), Филипп Старк (Philippe Starck), Нгози Оконжо-Ивиэла (Ngozi Okonjo-Iweala), Изабэл Алленд (Isabel Allende), Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий Сайд Гордон Браун (Gordon Brown) нар TED чуулга уулзалт дээр илтгэл тавьж байсан юм.
Жил бүрийн TED чуулга уулзалт нь Калифорниагийн Лонг Бийч (Long Beach, California)-д зохион байгуулагддаг бөгөөд Палм Спринг (Palm Spring)-д мэдээллийн хэрэгслүүдээр шууд цацагддаг. TEDGlobal нь жил бүр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфорд-д зохион байгуулагддаг. TED-ийн мэдээ мэдээллийн хэрэгслүүдэд TED.com болон “Нээлттэй Орчуулгын Төсөл” багтдаг. TED.com дээр өдөр бүр шинэ TEDTalks буюу TED дээр тавигдсан илтгэлүүдийг байрлуулдаг бол “Нээлттэй Орчуулгын Төсөл” нь илтгэлүүдийн тайлбар бичгүүдийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ TEDTalk-ыг дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хүн сайн дураараа орчуулах боломжтойгоор байрлуулсан байдаг.
TED нь жил бүрийн TED Prize, TEDx, TEDFellows хөтөлбөрийг үүсгэн бий болгосон юм. TED Prize дээр дэлхийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй авьяаслаг хувь хүмүүс өөрсдийн хүсэл мөрөөдлийг бодит үйлдэл болгох боломжтой болдог. TEDx дэлхий даяар бүс нутгийн, бие даасан арга хэмжээг зохион байгуулах боломжийг хувь хүмүүс болон хэсэг бүлэг хүмүүст олгодог. TEDFellows хөтөлбөр нь дэлхий ертөнцийг өөрчлөх шинэ санааг сэдэгч орон орны сэтгэгчдийг TED-д нэгдэж, үүний тусламжтайгаар өөрсдийн гайхалтай төсөл ба үйл ажиллагаануудын нөлөөг нэмэгдүүлэхэд тусладаг.