TEDxUlaanbaatar

​Өнөөдөр бол TEDxUlaanbaatarLive 2014-өөр Амьсгалах өдөр!

Date: 2014-03-20
Posted By: Uyanga

Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн эзэмшсэн салбартаа манлайлж, өөрийн ажил үйлсээрээ зөвхөн салбартаа төдийгүй нийгэмд сайн сайхан зүйлсийг бүтээн бий болгож яваа хамгийн чадварлаг, хамгийн шилдэг, хамгийн шинэлэг тэр л хүмүүс нэгэн дор цуглаж дэлхийн дахинд өөрсдийн хамгийн үнэ цэнэ бүхий тэр санал санаачлагуудыг хуваалцах боломжийг олгодог цорын ганц арга хэмжээ болох ТЕД арга хэмжээний “Удаах бүлэг” сэдэвт 30-н жил ийн ойн арга хэмжээг Улаанбаатар хотод шууд дамжуулан үзүүлэх тэр өдөр хүрэлцэн ирлээ.

ТЕДхУлаанбаатар арга хэмжээг зохион байгуулагч багын зүгээс 2014 онд энэхүү гайхалтай арга хэмжээг үнэ төлбөргүйгээр, Тэнгис кино театрын дэлгэцнээ, Монгол хэлнээ шууддамжуулан үзүүлэхээр хэдэн сарын турш шаргуу ажилласны дүнд өнөөдөр буюу 2014.03.20-ны Лхагва гарагийн оройн 18.30 минутаас толилуулахад бэлэн болоод байна.

Энэхүү арга хэмжээг шууд дамжуулах боломжтой болгож, бидний ажлыг тууштайгаар дэмжиж ирсэн, нийгмийн хариуцлагыг хариуцлагатайгаар хэрэгжүүлэгч спонсор компаниуд болох  Mazaalai.bizВагнер Ази ХХК болон Некст Жэн хөдөлгөөний хамт олонд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Та бүхний бизнесийн соёл, нийгмийн хариуцлагын манлайлал болон бизнесийн зарчим тань цаашид олон олон компаниудыг уриалан дуудах байх гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.  

Эрч хүч, урам зориг, ухаарал, санал санаачлага, хүсэл мөрөөдөл. Энэ бүхнийг гагцхүү энэ оройн арга хэмжээнээс авах боломж танд байна. Боломжийг бүү алдаарай.

Цагтаа ирэхийг хүсье эрхэм ТЕД-ийн фенүүдээ учир нь бидний суудлын тоо хязгаартай шүү.

Хамтрагч байгууллагууд:

Нийтэлсэн: О.Эрдэнэсүх

 

 

 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09