TEDxUlaanbaatar

Бидний тухай 2011

Mend-Orshikh Amartaivan Licensee/Founder

Mend-Orshikh Amartaivan TEDxUlaanbaatar founder Амартайван овогтой Мэнд-Орших нь The New Media Marketing Agency ерөнхий захирал бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээлд брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна. Мөн тэрээр "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжилттай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.
 

Narantuguldur Saijrakh Operation Lead

Narantuguldur SaijrakhСайжрахын Нарантөгөлдөр нь Монголын үнэт цаас брокерын байгууллага болох “Asia Pacific Securities”компанид Ерөнхий менежерээр ажилладаг. Тэрээр компанидаа нэгдсэншинэ стратеги болон дүр төрхийг бий болгож чадсан бөгөөд хэд хэдэн нэмэлт бараа, үйлчилгээг нэвтрүүлсэн юм. С.Нарантөгөлдөр байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг ба толгой компани “Asia Pacific Investment Partners”-ийн Төслийн менежерийн албыг хашдаг. Тэрээр “Junior Chamber International”болон “Монголын Гадаадад Төгсөгч Удирдагчдын Клуб”-ын гишүүн бөгөөд тус клубээс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог. С.Нарантөгөлдөр “Asia Pacific Securities”компанид ажиллахаасаа өмнө “Frontier Securities” компанид шинжээчээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 500 гаруй мэргэжилтнүүдийн оролцсон жил бүрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын зохион байгуулалтын багийг ахлан ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрээр сурах болон ажиллах хугацаандаа хэд хэдэн дунд ба томоохон хэмжээний арга хэмжээ, чуулга уулзалтуудыг санаачлах, зохион байгуулах ажлуудад идэвхтэйгээр орлцож байсан. С.Нарантөгөлдөр TEDTalks-ыг дэмжсээр ирсэн бөгөөд “шинэ санааг түгээх” хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөнМонгол дахь хамгийн анхны TED арга хэмжээнд зохион байгуулалтын багт орж ажиллахаар болсон юм. С.Нарантөгөлдөр зөвшөөрлийн хүсэлт гаргахаас эхлээд хамгийн эхний зохион байгуулалтын үйл ажиллагаануудад биечлэн оролцсон бөгөөд одоогоор тус арга хэмжээний бүхий л үйл ажиллагаануудад идэвхтэйгээр оролцож байна.

 

 

Christopher Thompson Content Lead

Christopher ThompsonКрис Томпсон нь АНУ-ын Миннесота мужийн Миннеаполисоос Монголд ирсэн. Тэрээр 2005 оноос эхлэн Улаанбаатарын Олон Улсын Сургуульд Англи хэл, Уран зохиол, Танин мэдэхүйн онол хичээлүүдийг зааж байгаа юм. Крис Томпсон тус сургуулийн Дипломын хөтөлбөрийн зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд 11-12р ангийханы сургалтын хөтөлбөрийг гаргадаг. Сургуулийнхаа сурагчдын холбооны зөвлөх багшаар ажилладаг тэрээр аливаа арга хэмжээг санаачлах, зохион байгуулах, баяжуулах арвин туршлагатай нэгэн. Крис өнөөдөр дэлхий дахинд ажлын байранд тавигдаж байгаа шаардлагуудыг сурагчдад танин мэдүүлэх зорилгоор хичээлүүддээ TEDTalks-ыг үе үе ашиглаж, сурагчдын дунд шууд хэлэлцүүлэг явуулдаг байна. Крис Томпсон анх 2003 онд Энхтайвны Корпусын шугамаар Монголд ирсэн. Тэрээр Төв аймгийн англи хэлний багш нартай хамтран ажиллах хугацаандаа Монголын багш нарт Америкын заах аргаас хуваалцахаар уулзалт, семинаруудыг зохион байгуулж байсан юм. Крис TEDxUlaanbaatarарга хэмжээг Монголчууд болон Монголд байгаа гадаадынханыг бие биенээсээ суралцах, хэлэлцэх, мэдлэг солилцох, соёл туршлагаасаа хуваалцах цааш цаашдын олон арга хэмжээнүүдийн эхлэлийг тавьж байна хэмээн үзэж байгаа юм. Тэрээр TEDxUlaanbaatar арга хэмжээний мэдээллийн хуудсууд болон бусад маркетингийн материалууд дахь мэдээллийн агуулгыг хянан найруулагчийн үүргийг гүйцэтгэхийн сацуу тус арга хэмжээнд дэмжигчээр оролцож байна.

 

 

Travis Hellstrom Co-chair & Online Press Lead

Travis Hellstrom TEDxUlaanbaatar Co-Chair Трэвис Хэллсторм нь 3 дахь жилдээ Монгол дахь Энхтайвны Корпусын Сайн дурынханы ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд тус Энхтайвны Корпусын удирдах зөвлөл болон ДЭМБ-д давхар ажилладаг. Тэрээр Монголын зүүн хязгаар нутаг Сүхбаатар аймгийн Эрүүл Мэндийн Хэлтэст 2 дахь жилдээ эрүүл мэндийн сайн дурын үйлчилгээ үзүүлж байна. Түүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Трэвис Хэллсторм Энхтайвны Корпуст сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлт гаргагчдад зориулсан анхны зөвлөгөө ном буюу “Энхтайвны Корпусын Сайн Дурынханд Зориулсан Албан Бус Гарын Авлага”-ыг хэвлүүлсэн бөгөөд дэлхийн Энхтайвны Корпусуудад зориулсан мөнгөн санг үүсгээд байна.

 

 

Tuguldur Turbat Sponsorship Lead
Төрбатын Төгөлдөр нь хувь хүн болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад шинэ медиа маркетинг, график дизайн, мөн програм хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох The New Media Marketing Agency-ын Дэд захирал ба Маркетингийн газрын захирлаар ажилладаг. Мөн тэрээр Монголын маркетингийн сэтгүүлийн үүсгэн байгуулагч юм.

 

 

Uyanga Vladimir Speakers Lead

Uyanga Vladimir Speakers Lead TEDxUlaanbaatarБорлуулалт, Маркетингийн мэргэжилтэн В.Уянга бизнесийн ертөнц болон соёл урлагийн салбарыг хослуулан ажиллаж байна. Хүсэл тэмүүллээр дүүрэн бүжигчин, дуучин тэрээр TED арга хэмжээг дэмжсээр ирсэн юм. В.Уянга тус цахим хуудсан дээр нийтлэгдсэн бүхий л зүйлсийг сонирхон уншдаг бөгөөд “мэдлэг бол оюун санааг тэжээгч” гэж үздэг.

 

 

Neal Detert Logistic Lead
Neal DetertНил Детерт нь шинийг санаачилсан, олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн газаруудад ядуурлаас гаргах тогтвортой хөгжлийн бодлого, стратеги, бизнесийн хэрэгцээг бий болгох зорилготой “SusDev Solutions” компанийн удирдах гишүүн юм.Тэрээр компанийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан Азийн үйлчлүүлэгчдэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх хамгийн сүүлийн үеийн, тогтвортой, бодит, хэрэгжихүйц, ашигтай, үр өгөөжтэй шийдлийг олохоор ажиллаж байна. Нил Детерт ньхөгжлийн ба хөрөнгө оруулалтын банкны туршлагатай эдийн засагч бөгөөд байгаль ногоон бизнес эрхлэгч юм. Түүний эдийн засгийн судалгааны ажлууд нь Wall Street сэтгүүл, Financial Times, the New York Times, Forbes сэтгүүлүүдэд хэвлэгдэж байсан юм. Тэрээр өмнө ньТөв Азийн хөрөнгө оруулалтын удирдлагын компани болох “Silk Road Management”-д ахлах шинжээчээр, Монгол дахь “ЕвроАзийн Капитал”-д зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн тэрээр Токио дахь Азийн Хөгжлийн Банкны Институт-д эдийн засагч, зөвлөхөөр ажиллаж байсан бичил санхүүгийн эрх бүхий сургагч багш юм. TEDxUlaanbaatar багийн бусад гишүүдийн адилаар Нил бол TED арга хэмжээний үнэнч дэмжигч юм. Тэрээр TEDxTokyo 2010 арга хэмжээнд сайн дурын зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцож байсан бөгөөд TEDxUlaanbaatar арга хэмжээг Монголд төдийгүй TED-ийн хувьд онцлох чухал үйл явдал болгох зорилт тавин ажиллаж байна.

 

 

Batzorig Regzen Designing Lead
Batzorig RegzenРэгзэнгийн Батзориг нь хувь хүн болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад шинэ медиа маркетинг, график дизайн, мөн програм хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох The New Media Marketing Agency-ын Дизайны газрын захирлаар ажилладаг.

 

 

Joe Flasher Mobile Application Lead
Joe FlasherХувиараа програм хангамж хөгжүүлэгч Жөүи Флашер нь Баулдер, Колорадо-д төрсөн. Тэрээр одоогоор Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд хэд хэдэн хөдөлгөөнт хэрэгслийн цэс хөгжүүлэх төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Жөүи өөрийн энэхүү арвин туршлагаа TEDxUlaanbaatar багийнхантай хуваалцаж байгаа юм. Хөл хөдөлгөөн ихтэй, хүчирхэг бизнес эрхлэгчдийн хотоос ирсэн тэрээр Улаанбаатарт тэрхүү уур амьсгалыг авчрахаар төлөвлөж байгаад туйлын баяртай байгаа юм. ЖөүиTED арга хэмжээг дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Монголд TED-ийн талаар танилцуулаад зогсохгүй, дэлхий дахинд Монголыг таниулах томоохон боломж хэмээн итгэж байгаа юм.

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09

​Өнөөдөр бол TEDxUlaanbaatarLive 20
Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн эзэмшсэн салбартаа манлайлж, өөрийн ажил үйлсэ

Read more » 2014/03/20

ТЭДхУлаанбаатарШууд2014- Ердөө л 4-
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг, хамгийн онцгой, хамгийн шинэл

Read more » 2014/03/16