TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatarSalon тухай

Бидний ажил, амьдралын хэв маягаас эхлэн нийгмийн харилцаа, хувьсал, дэвшлүүдэд нөлөөлж буй нэгэн чухал хүчин зүйл бол техник технологи, мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд бий болсон оюуны бүтээлүүд билээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүү, уул уурхай, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд зэрэг салбаруудын хөгжлийн нэгэн түшээ нь мэдээллийн технологид гарч буй ахиц, өөрчлөлт болж байна. Бид хэзээ хэзээнээс хурдтайгаар мэдээллээ дамжуулж, боловсруулж, ашиглаж, хоорондоо харилцаж, мэдээллийг аль нэг талбарын тушаанаас чөлөөлж, нээлттэй мэдлэгийн сангууд үүсч буй гээд бид бүгдийн оролцоотой сүндэрлэсэн цахим цамхаг өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Энэ эрч хүчийг хэн чиглүүлж, хэн манлайлж, хэн идэвхитэй нөлөөлж байна вэ? Юуг орхигдуулж, юунаас ирээдүйд болгоомжилж, юунд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна вэ? Ирээдүйн ба өнөөдрийн зааг хаана байгаа бол? Бид хэрхэн ирээдүйн хөгжилд хүрэх алхмыг хийх вэ?

Зорилтот бүлгэмд чиглэсэн TEDxUlaanbaatarSalon үйл ажиллагаа Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Уг арга хэмжээ “TechPulse” буюу “Технологийн хэмнэл” сэдвийн дор ICT Expo - 2015 үйл ажиллагааны үеэр зохиогдон, салбарын ололт амжилт, шинэчлэлтэнд анхаарлаа хандуулж, улс орныхоо болоод салбартаа хувь нэмэрээ оруулж буй судлаачид, бүтээгчид, сэтгэгчдийн хийсэн бүтээснийг түгээн дэлгэрүүлэх гэж байна. Үйл ажилллагааны онцлог нь илтгэгч нарын хөндөн гаргах сэдвүүдийн хүрээнд идэвхитэй хэлэлцүүлэг хийж, салбарын мэргэжилтнүүд өөрсдийн бүтээл, дэвшлээ хуваалцах тавцан болох юм.

Оролцогчоор бүртгүүлэх


Манай арга хэмжээний Илтгэгч нартай танилцана уу.

TEDxUlaanbaatarSalon Хөтөлбөртэй танилцана уу.


Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09

​Өнөөдөр бол TEDxUlaanbaatarLive 20
Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн эзэмшсэн салбартаа манлайлж, өөрийн ажил үйлсэ

Read more » 2014/03/20

ТЭДхУлаанбаатарШууд2014- Ердөө л 4-
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг, хамгийн онцгой, хамгийн шинэл

Read more » 2014/03/16