TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatarSalon Илтгэгч нар

Чоймаагийн Лодойравсал
Ч Лодойравсал МУИС-ийг “Электроникийн инженер” мэргэжлээр төгссөн бөгөөд дулааны цахилгаан станц болон Эрдэнэт УБҮ-ийн автоматжуулалтын томоохон төслүүдийг амжилттай удирдаж гүйцэтгэсэн. Тэрээр сүүлийн жилүүдэд БШУ-ны сайдын Дээд боловсролын зөвлөх багийн гишүүн, Монголын мэдээллийн технологийн консерциумын ерөнхийлөгч, Монголын анимейшны судалгаа, боловсруулалтын үндэсни й төвийн эрхлэгчээр ажилласан туршлагатай. 2012 оноос Ерөнхий сайдын мэдээллийн технологийн зөвлөлийн гишүүн, 2014 оноос МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор, “Цахим өртөө” холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Ч.Лодойравсал залуучуудын техник сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэх “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн продюсер, ерөнхий шүүгчээр ажиллаж, их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, технологийн инновацийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, судалгааны төслүүдэд оролцож ирсэн.


Нямаагийн Нандинболд

Инxа Их Сургуулийн Мэдээллийн Аюулгүй байдлийн Судалгааны Лаборатори (ISRL) болон Электроник болон Харилцаа Холбооны Судалгааны Байгууллагын (ETRI) хамтарсан "Wireless Sensor Network"-ийн аюулгүй байдлын төслүүд, АНУ-ын AT&T болон DIRECTV, Бразил улсын SkyBrasil зэрэг компаниудын төслүүдийн хүрээнд АНУ-ын Samsung Research America, Индонез улсад Samsung Indonesia-д томилогдон ажилла ж байсан.

Тэрээр 2009 оноос 2011 оны хооронд Samsung Electronics Co., LTD компаний Харилцаа Холбооний Системийн хэлтэст программист инженер, 2011 оноос тус компаний Визуаль Дэлгэцний хэлтэст аxлах инженерээр ажиллаж байна.

Н.Нандинболд БНТУ-ын Богазичи Их Сургуульд Электроникийн Инженерээр Бакалавр, БНСУ-ийн Инха Их Сургуульд Мэдээллийн Теxнологийн Магистр зэрэг хүртсэн.



Базарын Габит
Infinite Solutions LLC–ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоо уг компаний Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Infinite Solutions LLC нь Улаанбаатар хотод төвтэй мэдээллийн технологийн компани бөгөөд банк санхүүгийн технологийн шийдэл, биохэмжүүрт таних системд суурилсан шийдэл, enterprise шийдэл боло н олон улсын аутсоорсинг шийдлийг Монгол болон олон улсад хэрэгжүүлэлгч байгууллага юм.
Тэрээр компьютерийн шинжлэх ухаан, инженерчлэл болон бизнесийн чиглэлээр Стенфордын их сургуулийг MS&E, Сан Хосегийн их сургуулийг MBA болон MSSE, МУШУТИС-ийг BS, мөн Дикинсоны их сургуулийг BS-ээр тус тус дүүргэсэн болно.
Габит өөрийн хамтрагч нарын хамтаар АНУ-ын Цахиурын Хөндий болон Нью Йорк хотуудад өөрийн старт-ап компаниудыг амжилттай нээж, одоогийн байдлаар олон улсын entrepreneur төлөвлөлт, програм хангамжийн архитектур, олон улсын маркетинг, технологи болон урт хугацаанд үргэлжлэх бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр дагнан ажиллаж байна.


Чадраагийн Баттөгс
АНУ-ын Brigham Young-ийн Их сургуулийг Компьютерийн Шинжлэх Ухааны Бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 1999 онд ажлын гараагаа програм хангамжийн инженерээр эхлэн, АНУ-ын Майкрософт болон Салесфорском компаниудад програм хангамжийн инженерээр 13 жил ажилласан. Тэрээр 2012 оны 10 сараас ХасБанкны Мэдээлэл Технологи Эрхэлсэн Захирлаар ажиллаж байна.






Намнансүрэнгийн Баасандорж
1994 онд УБИС-ыг Математик-мэдээлэл зүйн багш, програмист хос мэргэжлээр төгссөн. 1994-1999 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт компютерийн мэргэжилтэнээр ажилласан. Ажиллах хугацаандаа НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн Иргэдэд мэдээллээр үйлчлэх төв, байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн сүлжээний төслүүдийг(Public Management Information System) орон нутагт амжилттай нэвтрүүлсэн. 1999-2013 онд Мобиком компанид програмист, мэдээллийн технологийн аюулгүй байдлын аудитор, мэдээллийн системийн хэлтсийн менежер зэрэг ажлуудыг хийж, компаний дотоод үйл ажиллагааг автоматжуулах, мэдээллийн аюулгүй байдлын хяналтын төвийг байгуулах(Security Operation Center) төслүүдийг өөрийн орны болон, олон улсын мэргэжилтэнүүдтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Монгол улсад анхны хувийн салбарын Computer Incident Response team (MonCirt) байгууллахад оролцож, үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.
2013 оны 7-р сараас АНУ-ын АйБиЭм (IBM) компаний Мийзури мужийн Колумби(Columbia, MO) хот дахь Мэдээллийн технологийн үйлчилгээ хүргэх төвд (Columbia Service Delivery Center) мэргэжлээрээ ажиллаж, мэдээллийн технологийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх ажиллагааг автоматжуулах чиглэлээр олон төслийг амжилттай хэрэгжүүлж “Service Excellence Award-2014”, “Manager’s Choice Award-2015 for he practice Dare to create Original ideas of Columbia Delivery Center, IBM” зэрэг шагналууд аваад байна.
АНУ, Япон, Сингапур, Өмнөд Солонгос улсуудад болсон Менежмент болон мэргэжлийн олон удаагийн сургалтуудад амжилттай суралцаж төгссөн.


Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09

​Өнөөдөр бол TEDxUlaanbaatarLive 20
Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн эзэмшсэн салбартаа манлайлж, өөрийн ажил үйлсэ

Read more » 2014/03/20

ТЭДхУлаанбаатарШууд2014- Ердөө л 4-
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг, хамгийн онцгой, хамгийн шинэл

Read more » 2014/03/16