TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatar 2017 "Айсуй Давалгаа"

Date: 2017-03-14
Posted By: Sunya

Айсуй Давалгаа

Бид өмнөх үеийн алдаа оноо, шинэ цагийн амлалт, боломжууд гэсэн хоёр том эргийн хооронд зорчих нэг онгоцонд хамтдаа аялж байгаа билээ. Энэ бол залуус өөрсдийгөө танин мэдэх, сорих, нийгэм, хүрээлэн буй орчиндоо өөрсдийн хувь нэмрээ оруулах, ирээдүйд цогцлоохыг хүсч буй нийгмийнхээ бүтээн байгуулалтанд сэтгэл, зорилгоо нэгтгэн зүтгэх урт бөгөөд хүндхэн аялал. Бидэнд мэдлэг мэдээлэл, туршлага дутаж байгаа ч чадах бүтээх их тэмүүлэл байна. Эргэн тойронд өдрөөс өдөрт шинэчлэлт өөрчлөлтийн дорвитой алхмууд гарч байгааг харж, тэднээс урам зориг авч, цаашид хэрхэн мөн ийнхүү “өөрчлөгч, бүтээгч” болохыг эргэцүүлж байна. Тэгвэл ямар өөрчлөлт хаана гарч байна вэ? Хэн, ямар тогтсон систем, ойлголт, хэм хэмжээг шинээр тогтоож байгаа бол? Хувьсал шинэчлэлийн давалгааг бид манлайлан чиглүүлж чадах болов уу? Айсуй давалгаан түүчээ үе бид их замын хаана яваа бол?

Энэ асуултуудын хүрээнд санал бодол, шинэ санаа санаачлага, бүтээл туурьвалаа олон нийттэй хуваалцаасай хэмээн бид энэ жил нийгмийн манлайлагч, бүтээгч, шинэчлэгч нарыг цуглуулан, TEDxUlaanbaatar “Айсуй Давалгаа” үйл ажиллагааг зохиох гэж байна. 1000 гаруй ороцогчидтой, бүтэн өдрийн турш зохиогдох энэ үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлийн их давалгааг хамтдаа манлайлж буй хэн бүхнийг оролцож, хэрхэн хамтарч ажиллах, биенээсээ суралцах, шинэ санаа санаалчлагуудтай танилцах тавцан болно.

Хэзээ: 2017.05.20

Цаг: 09:30 - 17:30

Бүртгэл: Хараахан эхлээгүй



Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09

​Өнөөдөр бол TEDxUlaanbaatarLive 20
Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн эзэмшсэн салбартаа манлайлж, өөрийн ажил үйлсэ

Read more » 2014/03/20

ТЭДхУлаанбаатарШууд2014- Ердөө л 4-
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг, хамгийн онцгой, хамгийн шинэл

Read more » 2014/03/16